x

О.Амартүвшин: Бид маш их улстөржилтийн дунд эдийн засгаа гээчихээд байна

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.

-Монголд хамгийн ашигтай бизнес юу вэ?

-Ашигтай гэхээсээ илүү эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлж байгаа бизнесийг тоочвол зөв байх. Өнөөдөр Монголын эдийн засаг 13 тэрбум орчим доллар шүү дээ. Энэ дотор хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь гарцаагүй уул уурхайн салбар болон түүний түүхий эдийг дагасан боловсруулах салбар. Хөдөө аж ахуйн салбар араас нь орох байх.

Банк санхүү, барилга дараа нь худалдааны салбар гэж явах болов уу. Цөөн оролцогчтой ч мэдээлэл технологийн салбар мөн голлох байр суурийг эзэлдэг.

-Цаашид дотоодын эдийн засгийг яаж тэлэх нөөц, боломж байна вэ?

-Бид дотоодын эдийн засгийг яаж хоёр дахин тэлэх вэ гэдгийг байнга эрэлхийлж байх ёстой. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг л экспортод гаргах ёстой шүү дээ. Өөрөөр бид энэ эдийн засгийг тэлэх боломж байхгүй. Өнөөдөр нийгэмд ковидтой холбоотой маш олон асуудал тулгамдаж байна.

Иргэдийн өрхийн орлого буурсан. Дээрээс нь инфляци, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, эмч багш нарын цалинг нэмэх тухай асуудал нийгэмд хурцаар хөндөгдөж байна. Энэ бүгдийг хэрхэн шийдэх вэ гэвэл орлоготой байж байж л шийдэж чадна. Орлоготой байхын тулд бид экспортыг дэмжих ёстой. Экспортыг дэмжихийн тулд гадны хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулалт Монголын ямар давуу талтай салбарыг сонирхох вэ гэдэг нь дараагийн асуудал. Тэгэхээр бид Монгол Улсыг гадаадад идэвхтэй сурталчлах, таниулах, гадны хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах гээд олон хийх ажил байгаа. Энэ цаг үед Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал яригдаж байна. МҮХАҮТ, төр хувийн хэвшлийн түншлэл, мэргэжлийн холбоод гээд олон чухал асуудал хөндөгдөнө. Энэ бүхэн эцсийн дүндээ саяны яриад байгаа орон зайг бий болгохын тулд л яригдаж байгаа зүйл.

-Эрээнээс өөр боомтоор манайх ачаа бараагаа оруулж ирэх боломж байна уу?

-Монгол Улс өөрөө далайд гарцгүй цөөн орнуудын нэг. Хятад, Оростой хиллэдэг. Гуравдагч хөрштэй хуурай газраар холбогдох боомт байхгүй шүү дээ. Хойд талдаа гол боомт нь Алтанбулаг байна. Алтанбулагаар Орос болон Европтой харьцах бүх худалдаа хийгддэг. Эрээнийх бол худалдааны гол боомт. Энд дан ганц Хятадын бараа бүтээгдэхүүн биш Зүүн өмнөд Ази, Америк, Австрали, Европын орнуудын бараа бүтээгдэхүүн орж мөн гардаг. Өнөөдөр Монгол дахь ковидын нөхцөл байдал амаргүй хэвээр байна. БНХАУ дотооддоо халдвар тархсан цагаас маш хатуу арга хэмжээг авчирсэн. Дээрээс нь өвлийн олимп 2022 онд урд хөршид зохион байгуулагдана.

Тэгэхээр өчигдөрхөн Хятадын Засгийн газар мэдэгдсэн. Өвлийн олимп дуустал ковидтой холбоотой хязгаарлалтыг маш өндөр түвшинд авч хэрэгжүүлнэ хэмээн ярилаа. Бид Эрээний боомтыг хаагдсан асуудлыг өөрсдөөсөө хайх ёстой. Хятадын тал удаа дараа мэдэгдэж байсан. Ачаа бараа буулгах механизмыг аль болох хүний оролцоог багасгах, нэвтэрч байгаа жолооч нарын аюулгүй байдал, халдваргүй байх зэрэг стандарт шаардлага тавьсаар ирсэн. Харамсалтай нь Монголын талаас ковид илэрсэн.

Энэ бол Хятадын өөрсдийнх нь бодлого. Яагаад гэвэл маш олон иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас. Бид Хятадтай зургаан боомтоор харьцаж байгаа. Ихэвчлэн уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлдэг боомт. Уул уурхайн бус бүтээгдэхүүнийг Ханги ч юмуу, Гашуунсухайтын боомтоор бид нэвтрүүлж болно. Гэхдээ түүнийг сэлгэн ачих ямар ч дэд бүтэц байхгүй. Авто замын нөхцөл хангалттай сайн биш. Энэ бидэнд том сургамж өгч байна.

Хятадын цаана бөөгнөрөөд байгаа ачааг хэрвээ бид шууд Монгол руу ямар нэгэн хүний оролцоогүй нэвтрүүлж болдог байсан бол, Монголд нэвтрүүлж оруулж ирээд буулгах талбай, сав байсан бол бид ийм хүндрэл үзэхгүй.

-Төмөр замын нарийн царигийг тавиад ачаа бараагаа татах боломжтой харагдах юм?

-Эрээнд болон Тьянжинд саатсан чингэлгийн тоо өмнөхөөсөө асар их болсон. Энд төлж байгаа түрээсийн төлбөрийг л бодоход маш их мөнгө болно. Тэрийг таны хэлдгээр шууд Монгол талдаа буулгасан бол ядаж мөнгө дотоодын эдийн засагт үлдэнэ. Дээрээс нь түгжигдээд байхааргүй иргэдэд оччих байсан. Харамсалтай нь бид өнгөрсөн 30 гаруй жилд, ковид гарсан хоёр жил гаруйн хугацаанд үүнийг хийсэнгүй. Тэгэхээр энэ бол цэвэр бидний зохион байгуулалт, төлөвлөлт, хариуцлагагүйн асуудалтай холбоотой.

Одоо бид юуг хүсч байна гэхээр ковидын тархалт Эрээнд бүрэн хумигдаад хөдөлгөөн богино хугацаанд эрчимжээсэй. Энэ хугацаанд бид Гашуусухайт, Замын-Үүд, Сэхээ, Шивээхүрэн гээд бүх боомтоо аюулгүй эрүүл бүс болгох тал дээр шуурхай ажиллах, тэнд ажиллаж байгаа бүх хүн яаралтай гуравдугаар тундаа хамрагдаж, аюулгүй байдлаа сахих, эрүүл мэндээ хамгаалах зэрэг ажлуудыг зэрэгцэж хийх ёстой.

-Ачаа тээврийн компаниуд юу хийж байв, энэ хугацаанд. “Туушин” ХХК санал санаачилга гаргаж, ажил хэрэгжүүлж байв уу?

-Олон санал санаачлага гаргаж байгаа. Жишээ нь, Монголоос төмрийн хүдэр, нүүрс зөөсөн вагон урагшаа гарч байна. Энд зөрүүлээд задгай ачааг ачъя гэсэн санал санаачилга удаа дараа гаргасан. Буцаад л таны хэлдгээр дэд бүтэц, ачих буулгах боломж бололцоо, дээрээс нь нөгөө ковидын хязгаарлалт л саад болж байна даа. Энд нэг зүйлийг хэлэхэд, бид Замын Үүд Эрээн боомт л гэж яриад байдаг. Тэнд 6-7 оролцогч талууд бий. Хоорондын уялдаа холбоо мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа харилцан дэмжиж чадахгүй гээд олон сул тал бий гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хятадын тал үүнийг маш тодорхой босоо удирдлагаар шуурхай зохион байгуулж байгаа шүү дээ. Боомтын захиргаа нь бүх юмаа шийддэг. Гэтэл манайд тийм биш. Хил дагуу нэвтрэлтийг сайжруулахын тулд хүссэн хүсээгүй төмөр замын цариг, ачаа таваар буулгах талбай, дэд бүтцийн ч асуудал хөндөгдөнө.

-Уул уурхайн түүхий эдээ боловсруулах, тухайлбал, төмрийн хүдрээ түүхийгээр нь урагшаа зөөж гаргаж байхаар өөрсдөө боловсруулаад арматураа дотооддоо хиймээр байна. Үүнийг УИХ ганцхан алх цохиод л шийдчих асуудал биш гэж үү?

-2019 оны сүүлээс эхлээд МҮХАҮТ эдийн засгийг эрчимжүүлэх нэгж байгуулах шаардлагатай гэж үзсэн. Бид маш их улстөржилтийн дунд эдийн засгаа гээчихээд байна. Тэгэхээр яаралтай тусгай нэгж байгуулах шаардлагатай. Өнөөдөр бид бизнесийг өөрийнхөө мөн чанараар урагшлах орон зайг бий болгох, гадны хөрөнгө оруулалт татах орон зайг эрүүл болгох, төрийн аливаа дарамт, хууль хяналтын байгууллагын буруу үйл ажиллагаа гэх мэт маш олон зүйлийг засч залруулах шаардлагатай байгаа. Экспортыг эрс нэмэгдүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой юм байна. Үүний тулд томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэн яаралтай хэрэгжүүлье.

Ингэхийн тулд төр илүү хялбаршуулсан горимоор асуудлаа шийдэхгүй бол болохгүй байна. Энэхүү бүх саналыг бид энэ оны тавдугаар сард “Их сэргэлт санаачилга” гэж гаргасан. Яг одоо Засгийн газарт эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлт хуулийн төсөл явж байгаа. Бид уул уурхайн түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр бариад, эрчим хүчээ бүрэн дүүрэн дотооддоо үйлдвэрлэх, ган, зэс боловсруулах үйлдвэр гээд ер нь манайхаас гарч байгаа бүх уул уурхайн түүхий эдийг аль болох эцсийн бүтээгдэхүүн болговол нэмүү өртөг шингэнэ. Хөрөнгө оруулалт татна. Ажлын байр бий болно. Дотоодын татварын орлого эрс нэмэгдэнэ. Мөн хөдөө аж ахуйтай холбоотой боловсруулах үйлдвэрийн асуудал байгаа. Бид үүнийг хийж чадах юм бол эдийн засгийн маш том боломж бололцоо чадавх бий болно.

-Импорт буюу бусдаас хараат байдал их байна, эдийн засгийн хувьд. Энэ байдлаа бид хэрхэн бууруулах вэ?

-Эдийн засагт харьцангуй давуу тал гэж байдаг. Бидэнд ямар давуу тал байна түүн дээрээ л суурилах ёстой. Манайх жилийн дөрвөн улиралтай учраас хүнсний ногоог энгийн нөхцөлд тариад байж чадахгүй. Энэ болгоныг зөв уялдуулах ёстой. Өөрт байгаа давуу талаа зараад, сул талаа бусдаас авах нь арилжаа, солилцоо, худалдааны суурь ойлголт шүү дээ. Бид өөрсдөө бүгдийг хийнэ гээд хэт өртөг өндөртэй эсвэл хэт бүтээмжгүй зүйлд цаг зав зарах нь өөрөө үр дүнгүй. Харин өөрсдийн зарж чадах, хийж чадах зүйлээ улам чанаржуулаад явахад болно. Дэлхийн худалдаа гэдэг харьцангуй давуу талуудын хоорондох солилцоо. Төр ч гэсэн эдгээр салбаруудаа зөв бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй.

-Намрын чуулганаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ гэсэн. Үүнд бизнесийг дэмжсэн ямар заалт байгаа вэ?

-Эхний ээлжинд асуудлаа хоорондоо ярьж, эвлэлдэн нэгдэж чаддаг болохыг бид зорьж байгаа. Бид асуудлаа ярьж чадахгүй, эвлэлдэн нэгдэж чадахгүй бол мянга сайн хууль байгаад өгөөжөө өгөхгүй. Хуулийн амин сүнс нь эв санааны нэгдлийн санаачилга. Хоорондоо эвлэлдэн нэгдэж, бүлэг болж, систем болж ажиллаж чаддаг байх ёстой. Дуу хоолойгоо нэг сувгаар хүргэдэг. Эрх ашгаа нэг сувгаар хамгаалдаг байх хэрэгтэй.

-Зарим мэргэжлийн холбоо, бизнесийн зөвлөлүүд шинэчилсэн хуулийн заалтыг эсэргүүцэж байх шиг байна л даа?

-Эсэргүүцэхээс илүү ойлгохгүй байгаа байх л даа.Тийм байсан юм бол өнөөдөр 30 жил болоход хөгжчихгүй яасан юм. Бизнесийн эрхлэгчдийн нэрийг барьж байхаар алдааг, дутагдлыг засаад залруулчихгүй яасан юм. Болоогүй учраас бид ийм эмх замбараагүй байна шүү дээ. Одоо бид үүнийг таслан зогсоох цаг болсон. Үнэхээр бизнес эрхэлж байгаа хүн өөрийнхөө үүрэг, хариуцлага, эрхээ ойлгодог байх ёстой. Тэрийг нь мэргэжлийн танхим хамгаалдаг, нөлөөлдөг байх ёстой. Ингэж чадахгүй бол бид 30 жилийн дараа бахь байдгаараа л байна шүү дээ. Бид өнөөдөр дэлхийтэй хөл нийлүүлэх ёстой. Тэгэхийн тулд шинэ стандартаар шинэ хандлагаар асуудалд хандах ёстой.

-Таны хувьд энэ хуульд сайжруулсан заалт нь юу байна вэ?

-Маш олон заалт бий. Бид бүтэн хоёр жил судалгаа хийсэн. Хувийн хэвшилтэй холбоотой ямар алдаа, сул тал байна. Энэ асуудлуудыг яаж засч болох юм. Хэрхэн сайжруулах вэ. Гадны хууль тогтоол ямар байдаг вэ. Бид яаж өөрчлөх вэ гэдэг дээр суурилсан. Тэгэхээр нэг үгээр хариулах боломжгүй. Мэдээж хуулийг олон талаас нь ярьж хэлэлцэж байж оруулж ирнэ. Юу ч эхлээгүй байхад шууд хориглодог эсэргүүцдэг хандлагаасаа салах ёстой. Хэн эсэргүүцээд байна гэдгийг харах хэрэгтэй. Бизнесийн нэрийг барьж хэн нэгэн будлиулах ёсгүй л дээ. Тэдний төлөө ажиллая гэж байгаа бол ажиллаад үгүй бол холдох хэрэгтэй. Гучин жил нэр барьж амьдарсан цүнх тамгатай хүмүүс байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр агуулгыг нь ойлголгүй шууд тэгж эсэргүүцэж болохгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 56 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top