x

Азтан Б.Гандулам: Хамгийн эхлээд шаардлагагүй зардлаа багасгаж сурах хэрэгтэй

Голомт банкнаас таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Аяны азтануудыг долоо хоног бүрийн баасан гарагт Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудаснуудад лайваар дамжуулан тодруулсаар байна. Бид зарим азтануудтай уулзаж, хуримтлалын талаарх тэдний бодлыг хуваалцлаа. 

ACTIVE 2 WATCH-ИЙН АЗТАН Ч.ГЭСЭРДОРЖ: БАНК МИНИЙ ӨМНӨӨС АЖИЛЛАЖ, МИНИЙ МӨНГИЙГ ӨСГӨӨД ӨГЧ БАЙНА ГЭЖ БОДДОГ ДОО

-Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Юун түрүүнд маш их баяртай байна. Голомт банканд хадгаламж нээлгээд 20 гаран жил болж байна. Тууштай байдлынхаа үр шимийг хүртэж байна гэж бодож байна.

-Хадгаламжийн давуу талын талаар өөрийн бодлоо хуваалцаач?

-Би анх 2003 онд Голомт банканд хадгаламж нээлгэж байсан үнэнч хэрэглэгч. Монголд байхгүй хугацаандаа ч автоматаар данснаасаа орлого татуулаад хадгаламждаа хийдэг. Би анх нээлгэж байсан хадгаламжаараа хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ Зүүн өмнөд Азиар аялж байлаа. Хувь хүн өөрөө зөв зохицуулаад хадгалж чадвал хуримтлалын үр шим ийм л их. Банк миний өмнөөс ажиллаж, миний мөнгийг өсгөөд өгч байна гэж боддог доо.

-Хуримтлалыг зуршил болгох өөрийн аргаасаа хуваалцахгүй юу?

-Би анх өөрийн орлого, зарлагаа цаасан дээр хөтөлдөг байсан. Тэндээс л миний зарлагын хэмжээ орлогоосоо давж байгааг анзаарсан. Тэгээд л орлогоосоо тодорхой хувийг хадгалж эхлэх шийдвэрийг гаргасан юм.

-“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Хүмүүсийг хуримтлалтай болохыг дэмжиж, хуримтлуулж чадсан нэгнийг ийм гоё бэлгээр урамшуулж байгаа нь Голомт банкны зөв бодлогын нэг хэлбэр юм уу гэж харж байна.

“НОМИН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР”-ИЙН ЭРХИЙН БИЧГИЙН АЗТАН Б.ГАНДУЛАМ: ХАМГИЙН ЭХЛЭЭД ШААРДЛАГАГҮЙ ЗАРДЛАА БАГАСГАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ

-Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Хадгаламждаа орлого хийгээд сугалаанд оролцох эрхтэй болсноо мэдээгүй. Өчигдөр залгаад худалдан авалтын эрхийн бичгийн азтан болсон байна гээд хэлэхэд нь маш их баярласан. Цар тахлын үед Голомт банк хадгаламжийн хүүг бууруулахгүй гэсэн учир эргэлзэх зүйлгүй танай банкийг сонгож хадгаламж нээсэн маань оножээ гэж бодож байна.

-Хадгаламжийн давуу талын талаар өөрийн бодлоо хуваалцаач?

-Анх танай банкны “Үндэсний хуримтлал” хөтөлбөрт нэгдэн хуримтлуулж эхэлж байлаа. Хэрэгтэй, яаралтай үед мөнгө маань миний дансанд байж байна гэдэг хамгийн том давуу тал гэж бодож байна. Харин хуримтлуулахад хамгийн эхлээд шаардлагагүй зардлаа багасгаж, хэмнэсэн мөнгөө хадгаламждаа тогтмол хийж сурах хэрэгтэй.

-“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Витамин өөрөө дархлаа дэмждэг болохоор иргэдийг санхүүгийн дархлаатай болохыг нь дэмжиж байна гэж бодож байна. Хуримтлуулаад урамшуулал авах боломжтой учраас олон хүмүүс энэ аяны хүрээнд хуримтлалтай болох байх. Аливаа зүйлийн эхний алхмыг хийх нь хамгийн чухал байдаг шүү дээ. Харин хуримтлал нээлгээд авсан хүмүүс хуримтлуулахын үр шимийг аяндаа л мэдээд ирнэ.

GALAXY BUDS PRO-ИЙН АЗТАН Ч.БАТНАСАН: ГЭНЭТИЙН АСУУДАЛ БҮРД САНХҮҮГИЙН БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Надад аз таарна гэж саналгүй явж байтал хадгаламж шинээр нээгээд азтан болсон мэдээг дуулаад маш их баярласан.

-Хадгаламжийн давуу талын талаар өөрийн бодлоо хуваалцаач?

-Би ер нь хуримтлал үүсгээд 3 жил болж байгаа. Энэ удаа танай банканд шинээр дахин нэг хадгаламж нээсэн байгаа. Зорилгодоо хүрэхэд тусалдаг зүйл нь хуримтлал гэж бодож байна. Миний хувьд ирээдүйд зуслангийн байшин авах зорилгоор хуримтлуулдаг. Мөн хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүхэнд санхүүгийн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Санхүүгийн дархлаатай болж, хуримтлалтай байхыг дэмжиж өгсөн, нийтийн төлөө зохион байгуулж буй ажил юм байна.



“Витамин ₮” урамшуулалт аяны супер хонжвор буюу Nissan-Leaf цахилгаан автомашины эзнийг тодруулах арга хэмжээг 11-р сарын 6-нд Боловсрол сувгаар шууд дамжуулан хүргэнэ. Хараахан азтан болоогүй сугалааны дугаарууд супер тохиролд оролцох боломжтой тул та тохирлын арга хэмжээгээ алдалгүй үзээрэй.

Мөн энэхүү аяны хүрээнд энгийн хугацаатай төгрөгийн хадгаламж нээлгэсэн, орлого хийсэн, сунгасан бүх тохиолдолд сугалааны эрх олгож байгаа юм. Харин та амжиж хадгаламж нээлгэхийг хүсвэл Голомт банкнаас гаргадаг энгийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

#Витамин₮ #СанхүүгийнДархлаагааДэмжье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 6 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top