x

Голомт Банк “Турк Лира” валютыг шинээр нэвтрүүллээ

Голомт банк гадаад төлбөр тооцоог валютын өргөн сонголттойгоор харилцагчдадаа хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд БНТУ-ын İş Bank-тай корреспондент харилцаа тогтоож, тус улсын мөнгөн тэмдэгт болох Турк Лира (TRY) валютыг төлбөрийн системдээ нэвтрүүллээ.  Ингэснээр Голомт банк харилцагчдын төлбөр тооцоог Лира валютаар гүйцэтгэхийн зэрэгцээ валют арилжааны үйлчилгээг мөн хүргэх боломжтой болсон юм.

Турк Лира валют зах зээлд нэвтэрснээр төлбөр тооцоонд шинэ боломжийг бий болгоод зогсохгүй, жилээс жилд өсөн нэмэгдэж буй Монгол Турк хоёр улсын хоорондох худалдаа, бизнес хамтын ажиллагааг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой. Энэ оны 3-р улирлын байдлаар хоёр орны хооронд хийгдсэн нийт худалдааны хэмжээ 44 сая ам.доллар байсан нь Ковид-19 цар тахлаас үл хамааран өнгөрсөн оны дүнгээс 8%-аар өссөн дүн юм. 

Голомт банк гадаад төлбөр тооцооны үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч банкны хувьд нийт 14 төрлийн валютаар төлбөр тооцоо гүйцэтгэж байна. Мөн энэ оны 3-р улирлын байдлаар системийн хэмжээнд нийт 9.3 тэрбум ам.долларын харилцагчдын гадаад төлбөр тооцоо олон улсын SWIFT сүлжээгээр дамжин хийгдсэнээс 3.2 тэрбум ам.доллар буюу 35%-ийг Голомт банк дангаараа гүйцэтгэжээ. 

İş Bank нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 2021 оны хагас жилийн байдлаар 661 тэрбум лирагийн активтай, 1200 салбартай, 23000 ажилтантайгаар дэлхийн 23 оронд үйл ажиллагаа явуулдаг, улсдаа тэргүүлэгч Туркийн хамгийн том хувийн банк юм. Түүнчлэн İş Bank нь гадаадын 22 салбар, 2 төлөөлөгчийн газар, 3 охин компаниараа дамжуулан олон улсад үйл ажиллагаа явуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 29 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top