x

О.Чулуунбилэг: МАН нөхөн сонгуульд тактикийн хувьд ялж буй боловч стратегийн хувьд ялагдал руугаа явчихлаа

Ардчилсан намын дэд дарга, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын нөхөн сонгуулийн талаар ямар дүгнэлттэй байна вэ? Энэ сонгууль улс төрийн хувьд ямар ач холбогдолтой болов?

-УИХ-ын нөхөн сонгууль ирц хүрээгүйн улмаас дахин санал хураалт ирэх амралтын өдрүүдэд болно. Нэгэнт дуусаагүй сонгуулийг одоо дүгнэх нь жаахан эртдэх болов уу. Эрх баригчдын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгаа учраас ирж санал өгөхгүй далд эсэргүүцэж байгаа нотлогдсон нь л ач холбогдолтой юмдаа. Улс төрийн абсэнтизм гэж иргэд төрийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаас улс төр, сонгуулиас зугтах үзэгдлийг хэлдэг. Сая тэр л болж өнгөрлөө. Иргэдэд сонголт харагдахгүй байна гэсэн үг. Тэгэхээр стратегийн хувьд бүх намууд ялагдлаа.

-Та сонгуулийн өмнө МАН ялах тактикиг ярьж байсан шүү дээ. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-С.Батзаяа сэтгүүлч нэг өдөр над уруу залгаад хэсэг сэтгүүлчид хамтдаа Өглөөний шуурхай гэдэг контэнт хийж байгаа. Ирж нөхөн сонгууль дах МАН-ын стратеги тактикийг ярь гэсэн юм. Тэр л сая сошлоор яваад байна лээ. Товчхондоо сонгуулийн орос технологийг манай эрх баригчид сүүлийн сонгуулиудад маш сайн нутагшуулаад  ялаад байна. Өөрсдийг нь дэмжихгүй сонгогчдын олонхын эсрэг маш олон жижиг намууд, нийгмийн сэгмэнтүүдийн төлөөлөл болсон бие даагчдийг нэр дэвшүүлж саналыг нь задлаад хариуд нь өөрсдийн бэлэн сүлжээгээрээ өндөр хувьтай ялчихдаг технологи. Иргэдийн олонх нь эрх баригчдыг дэмждэггүй, шүүмжлээд байдаг хэрнээ сонгууль болгоноор эрх баригч нам нь байнга ялчихдаг. Иргэд нь шоконд ороод луйвардлаа гэж бухимддаг ийм цикл олон оронд байна.

-МАН-ын сонгуулийн стратегийг ингэж сайн мэдэж байсан хэрнээ яагаад танай нам ялагдчихав аа?

-Одоогоор яагаад манай нэр дэвшигч хамгийн олон санал аваагүй вэ, яагаад гуравт явж байна вэ гээд манай намын дотоодод халуухан хэлэлцүүлэг болж байна. Сонгуулийн үр дүн маш олон зүйлээс шалтгаалдаг. Гэвч гол шалтгаан заавал байх ёстой. Бид ч олох ёстой. Яг өнөөдөо сонгууль дуусаагүй байгаа учраас бүрэн зураглал гаргах төвөгтэй. Сонгууль дуусаж, сэтгэл хөдлөл намжихаар заавал гол шалтгааныг олох ёстой. Би ч хувийн бодлоо нээлттэй илэрхийлнээ. Тэр үед намайг тоож асуувал би чамд хариулахад бэлэн.

-Хоёр тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Үр дүн нь ямар байх бол?

-Уралдаанд нэгт явж байгаа хүнийг гүйцэх хэцүү. Үр дүнгийн хувьд иргэд сонгогчид дэмжихгүй байгаа гэдэгээ эрх баригчдад харуулчихлаа. Бүр МАН-ын дарга, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тойрогтоо биеэр очиж ажиллаад ч сонгогчдын ирцийг бүрдүүлж чадахгүй байна ш дээ. Монголд улсын төсөв, Хэнтийн төсөв гэж хоёр төсөв байдаг юм шиг л Хэнтийд хөрөнгө мөнгө сүүлийн жилүүдэд гаргасан ч сонгогчдын талын ч саналыг цуглуулж чадсангүй. 2024 онд МАН ялагдах нь тодорхой болчихлоо.

-Сая санал хураалтанд нийгмийн аль бүлэг оролцов?  МАН саналыг багцалж худалдаж авсан гэх мэдээлэл яваад эхэллээ.

-Ярилцлагын эхэнд хоюулаа хөндсөн. Иргэд улс төрөөс залхах зугтах үзэгдэл газар авчихлаа гэж. Хоёр тойргийн нөхөн сонгуульд 18-30 насны залуучууд бараг оролцсонгүй..  Тэднийг оролцуулах, өдөөх тал дээр Сонгуулийн Ерөнхий Хороо маш муу ажиллаа. МАН өөрийн тэжээвэр сүлжээгээ л зөөлөө. Ардчилсан сонгуулийн гол зарчим нь иргэдийн олонхын саналыг авсан нэр дэвшигчийг парламэнтэд төлөөлөл болж илгээх. Сонгуулийн ирц муу байгаагаас энэ зарчим алдагдаж тухайн тойргийн сонгогчдынхоо хорь гаруйхан хувийн саналыг авсан улс төрч парламэнтэд орох болж байна. Нөгөө наян хувийн төлөөлөл байхгүй. Тэр хэрээрээ хүлээн зөвшөөрөгдөх лэжитим байхгүй. Энэ бол маш аюултай үзэгдэл. Ингээд яваад байвал хувьсгал үймээн уруу ч түлхэж мэднэ.

-АН-ын хувьд ялагдал хүлээсэн шалтгааныг нийгэм олон талаас нь харж байна л даа. Дотроо олон фракцтай, учраа олдоггүй, нэгдэж чаддаггүй гээд. Эсвэл нэр дэвшигчидээ байв уу?

-Мөөгий энэ талаар хоюулаа сонгууль албан ёсоор дуусаад юм тодорхой болсоны дараа дахин ярих боломж гарчч ирэх байх.

-Нөхөн сонгуульд МАН ялалт байгуулж, парламэнт дахь хоёр суудлаа хадгалж чадлаа. МАН-аас сонгогдсон хоёр нэр дэвшигчийн тухай ярихгүй юу? Э.Батшугарын тухайд Н.Энхбаяр гэж хүн харагдаж байгаа шүү дээ.

-Миний бодлоор МАН энэ нөхөн сонгуульд тактикийн хувьд ялж буй боловч стратегийн хувьд ялагдал уруу явчихлаа гэж харж байгаа.  Чиний хэлсэнээр Э.Батшугарын гишүүний албан бланкан дээрээс Н.Энхбаяр гэж том улс төрчийн шунал, хүслийг гүйцээх мэссэжүүд дуусашгүй цуврах болов уу даа. Нэмээд ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын даргад зөвлөж буй. Аливаа нэгдлийг задлах, хагалахдаа мэргэшсэн ийм том хоёр улс төрчийн гараас МАН бүтэн гарахгүй биз дээ. МАН-ын том зовлон одоо л эхлэж байна.

-Цаашид улс төр хэрхэн өрнөнө гэж судлаачын хувьд харж байгаа вэ?

-Мэдээж таашгүй. Гэхдээ судлаачын хувьд харахад оны төгсгөлөөр МАН-ын их хуралаар намынхаа даргын асуудлыг ярьна. Ялсан ч юм шиг ялаагүй ч юм шиг сонин сонгуулийн дүнтэй Л.Оюун-Эрдэнэ намынхаа нөхдийн өмнө очих нь. Хэрвээ 2024 оны өнгө гэж харвал МАН ялалтууд үүгээр зогсох нь. Сүүлийн гучин жилийн түүхэнд хамгийн муу ажилласан Засгийн Газар одоо байна. Үүнийгээ огцруулмаар байдаг ч дараагийн Богд тодрохгүй болохоо дургүй хэсэг нь нэгдэж чадахгүй байх шиг. 100 жилийн ой нь дуусаад ирэх хавар иргэдийн амьдрал ёроолдоо хүрэхээр солих болов уу. Бүгдийг пр аар байнга аргалж чадахгүй шүү дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуруу ч он гараад хэн нэгнийг шинэ ерөнхий сайдаар заах болов уу. Үгүй бол түүний нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөөд эхэллээ.

-АН хүчтэй сөрөг хүчин болохын тулд ямар алхамуудыг хийх вэ

-Би МАН-ыг би баахан шүүмжилчихэв үү. Манай АН-ын асуудал бүр хүнд байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Эрх барихгүй болохоор иргэдэд шууд сайн муугаар нөлөөлөхгүй юм даа. Нэг үзэл санаа, үнэт зүйлтэй нэг намын хүмүүс маш хурдан ойлголцох ёстой. Миний саналаар болдог бол олон намын даргатай байж болдог гадаадын намуудын дүрмийг шинээр авчихмаар байна. Нам дүрмийн шинэчлэлээ хийгээд парламэнт хариуцсан намын дарга нь О.Цогтгэрэл гишүүн, намын үйл ажиллагаа нь хариуцсан нь Э.Тулгат хийгээд явахад болохгүй гэх зүйлгүй. АН-ын бүлгийн дарга Ганбат гишүүн дэмжээд гурвуулаа явахад дороо л босно. Бүр болохгүй бол улс төрийн намын тухай хуулийг дэмжээд намуудыг шинээр бүртгэхэд нь бүх бүртгэл, намын дотоод хурлуудаа шинээр хийгээд явахаас өөр аргагүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 13 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top