x

Ж.Дэлгэрмөрөн: Хуримтлалтай байх олон талын ашигтай

Иргэн бүр санхүүгийн боловсролтой байх нь улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг. Санхүүгийн боловсрол нь хуримтлал үүсгэж, хувийн санхүүгээ зөв удирдахаас эхэлнэ. Тиймээс Голомт банк хуримтлалыг зуршил болгоход туслах, санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Харин энэхүү урамшуулалт аяны азтан шалгаруулах тохирол нь долоо хоног бүрийн Баасан гарагт зохион байгуулагдаж, азтанууд ээлж дараалан тодорсоор байна. Бид зарим азтануудтай уулзаж, хуримтлалын талаар хэдэн хором ярилцлаа.

Ж.АЛТАНТУУЛ: ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЁСТОЙ ГЭДГЭЭ УХАМСАРЛАЖ БАЙГААСАА ГЭЖ ХҮСДЭГ

-“Витамин ₮” аяны азтан болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Хадгаламждаа орлого нэмээд “Витамин ₮” аянд оролцох эрхтэй болсон. Азтан болж, Имартын 100,000₮-ийн худалдан авалтын эрхийн бичиг хожсондоо баяртай байна.

-Хуримтлал болон түүний давуу талыг юу гэж боддог вэ?

Би анх 2001 онд хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулан Голомт банканд хадгаламж нээлгэж байлаа. Өдийг хүртэл тасралтгүй хөгжиж, итгэлийг минь даан ажиллаж ирсэн танай банканд баярлаж явдаг. Гэнэтийн асуудлууд тулгарахад хуримтлалтай байх нь давуу тал болдог. Хүмүүс тэр дундаа залуучууд маань хуримтлалын ач холбогдлыг ойлгож, ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулах ёстойг ухамсарлаж байгаасаа гэж хүсэж байна. Миний хувьд хадгаламждаа орлого хийнэ гэдэг санхүүгийн хувьд хүндрэлтэй санагдаж байлаа. Харин одоо тэтгэврийн орлогоосоо сар бүр тогтмол хувийг хадгаламждаа хийж хэвшсэн.

-“Витамин ₮” аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Энэ аяныг анх зохион байгуулагдсан цагаас нь эхлээд мэднэ. Хүмүүсийг хуримтлалтай, хадгаламжтай болоход уриалсан зөв ажил гэж харж байна. Ийм эерэг үлгэр дуурайлал үзүүлсэн аяныг хэрэгжүүлж байгаа Голомт банкны хамт олонд илүү өндөр амжилтыг хүсье.

 Ж.ДЭЛГЭРМӨРӨН: ХУРИМТЛАЛТАЙ БАЙХ ОЛОН ТАЛЫН АШИГТАЙ

-“Витамин ₮” аяны азтан болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

“Витамин ₮” аяны азтан болсондоо баяртай байна. Би Голомт банкны хадгаламждаа өдөр бүр, тогтмол дүнгээр орлого хийдэг. Тэр орлогоос маань сугалаа үүсэж, худалдан авалтын эрхийн бичиг хожсон байна.

-Хуримтлал болон түүний давуу талыг юу гэж боддог вэ?

Би 2 жилийн өмнөөс анх хуримтлал үүсгэж эхэлсэн. Өдөр бүр хадгаламждаа орлого хийж, жилийн эцэст хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг. Хуримтлалтай байх олон талын ашигтай. Зүгээр хадгалахгүй, хүүгээ авахаас гадна мөнгөний эх үүсвэртэй болно гэдэг чухал.

-“Витамин ₮” аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Голомт банкийг шинэлэг, хүмүүсийн сонголтод нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргадаг гэж боддог. Энэхүү “Витамин ₮” аян ч ялгаагүй нийгмийг зөв зүйлд уриалсан, зөв үйлдлийг нь дэмжсэн ажил байна. Цаашдаа ч бас нийгэмд сайнаар нөлөөлөх олон ажлуудыг санаачлан хийгээрэй гэж хүсье.

Э.ЭНХБОЛД: ХУРИМТЛАЛЫГ ИРЭЭДҮЙДЭЭ ХИЙЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ БОДДОГ

-“Витамин ₮” аяны азтан болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Азтан болсондоо баяртай байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж хадгалдаг энгийн хугацаатай хадгаламждаа орлого нэмээд Galaxy TAB S6 Lite-ийн азтан боллоо.

-Хуримтлал болон түүний давуу талыг юу гэж боддог вэ?

Ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэж боддог. Анх ажилд ороод хуримтлал үүсгэж байлаа. Одоо аль хэдийнээ 10 гаран жил хуримтлуулсан байна. Залуучуудад хандаж хэлэхэд сар бүрийн цалингаасаа тодорхой хэмжээг нь хуримтлуулаад өөртөө болон үр хүүхдүүддээ зориулах хэрэгтэй шүү. Зорилготой л хадгалах юм бол тууштай хадгалж чадна.

-“Витамин ₮” аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

“Витамин ₮” аяны талаар ер нь сайн мэднэ. Хүмүүсийг хуримтлалтай болохыг нь дэмжиж, урамшуулж байна гэж ойлгож байгаа.

Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны супер шагнал болох Nissan-Leaf цахилгаан автомашины эхний азтаныг тодруулах арга хэмжээ 2021.11.06-ны өдөр тодруулах болно. Тиймээс та амжиж Голомт банкны бүх салбараар үйлчлүүлэн, эсвэл Интернэт банк, Смарт банк аппликэйшн ашиглан төгрөгийн, хугацаатай хадгаламжаа нээлгээрэй.

#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 54 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top