"CU-д тавтай морил"
Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-д олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрлийг олголоо.
Голомт банкны томоохон харилцагчдын нэг болох Премиум Групп нь 2015 онд “Сэнтрал Экспресс” дэлгүүрээ нээснээр Монгол Улсад конвиниенс сүлжээ дэлгүүр хөгжих анхны суурийг тавьсан түүхтэй. Улмаар 2017 онд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийг үүсгэн байгуулж, 2018.4.17-нд БНСУ-ын БиЖиЭф Ритэйл Ко., ЭлТиДи компанитай CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийг Монгол Улсад нэвтрүүлэх Мастер франчайзийн гэрээг байгуулсан юм.
Эдүгээ тус компани нь хэрэглэгч бүхий л хэрэгцээгээ нэг дороос авах боломжтой ая тухтай үйлчилгээг 127 салбар дэлгүүрээр үзүүлэхээс гадна түгээлтийн систем, хоол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, мэдээлэл технологийн шийдэл, нийгмийн дэд бүтэц зэрэг цогц системийг хөгжүүлж Монгол Улсын ая тухтай дэлгүүрийн зах зээлийн 74 хувийг эзлээд байна.
Тус IPO-ийн олон нийтэд зориулсан танилцуулгын аян 2021.10.15-28 хүртэл явагдах бөгөөд 2021.10.29-11.04 хүртэл захиалга авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
- https://dbx.golomtcapital.com/ онлайн арилжааны систем
-
GC аппликейшн
-
SocialPay аппликейшн
-
CU аппликейшнээр авах боломжтой.
Холбоо барих:
Голомт Капитал ҮЦК ХХК: 7012-1530
Брокер: 8083-7744