x

Д.Мөнхтуул: Вьетнам засварын газруудаас НӨАТ-ын баримтаа заавал авч байгаарай

НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Вьетнам засварын газруудаас татвар авдаггүй байсан талаар мэдээлэл нэлээд явлаа. Яагаад татвар авдаггүй байсан юм бэ?

-Татварын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, орлого олж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд албан татвар төлөх үүрэгтэй байдаг.

Тэгэхээр манай улсад уйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн ч хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Мөн гадны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид татварын албанд заавал бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх үүсдэг.

Вьетнам засварын газруудын хувьд ч ялгаагүй татварын албандаа бүртгүүлэн татвар төлдөг.

-Хууль журмын дагуу ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас ямар татвар авдаг вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүд орлогын албан татвар төлдөг.

Татварын багц хуулийн шинэчлэлээр 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 10 хувиар татвар төлж, 90 хувийг буцаан авдаг, 300 саяас доош борлуулалтын орлоготой бол нэг хувиар татвар төлдөг болсон.

Хэрэв НӨАТ суутган төлөгчийн босго хангасан бол НӨАТ-ын тайлан гаргаж, 10 хувийн татвар төлдөг. Мөн ажилтнуудынхаа ХХОАТ-ыг суутгаж, түүнийгээ татварт тайлагнан төлдөг. Мөн Нийслэл хотын албан татвар болон хөрөнгийн татвар, бусад төлбөр хураамжийг төлдөг.

-Манайд хичнээн Вьетнам засварын газар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай албанд 52 вьетнам засвар үйлчилгээ эрхлэгч бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд машин, мотоциклийн засвар, үйлчилгээ эрхэлдэг 1,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй.

Улаанбаатар хотод 456 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Авто засвар, үйлчилгээ эрхлэгчид өнгөрсөн оноос энэ оны есдүгээр cap хүртэл нийт 10.7 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

-Татвараа төлөөгүй тохиолдолд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаандаа тайлагнан төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд татварын албанаас хяналт шалгалт хийж, татварын хуулиуд, Зөрчлийн тухай хуулийн дагуу төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хариуцлага тооцдог.

Хэрвээ шалгалтын явцад эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг.

-Дотоодын аж ахуйн нэгж, иргэд татвараа төлж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл вьетнам засвар гэх мэт газруудаас татвар авахгүй байгаа гэх мэдээлэл иргэдийн дургүйцлийг их хүргэлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Монголын татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан ажилладаг. Хэн нэгэнд давуу эрх олгосон, олгодог мэт ойлголт, яриа нь үндэслэлгүй.

Хууль зөрчих явдал гардаг ч татварын алба бусад төрийн байгууллагатай хамтран зөрчлийг арилгахад анхаарч ажилласаар ирсэн.

Иргэд худалдаа хийх, үйлчилгээ авах бүртээ төлбөрийн баримтыг шаардаж авах нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг юм. Тиймээс та бүхэн вьетнам засварын газраас ч төлбөрийн баримтаа заавал авч байгаарай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 23 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top