x

Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto”-д хариу захидал илгээв

“Оюутолгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээсэн байна.

“Financial Times”-ийн мэдээлснээр "Төсөлтэй холбоотой үр дүнтэй яриа хэлэлцээ хийгдээгүй, мөн өдий хүртэл бодитой ахиц гарахгүй байгаа"-г дурдаад "Монгол Улсын Засгийн газрын тэвчээр алдрахад ойрхон байгаа"-г захидлаар дамжуулан илэрхийлсэн байна. Мөн "Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд ирүүлсэн “Rio Tinto”-ийн хариу тайлбарт сэтгэл дундуур байгаа"-гаа илэрхийлжээ.

Үүнээс гадна "Уурхайн зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсны үр дагаврыг Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд хүлээх ёсгүй" хэмээн онцолжээ.

“Оюутолгой” төслийн гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтрэхэд хөрсний чулуулаг болон монгол ажилтнуудтай холбоотой зардал өндөр байсан гэж “Rio Tinto” хариу тайлбар өгсөн юм.

Өнгөрсөн долоо хоногт “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал гүний уурхайн үйл ажиллагаа төлөвлөсөн ёсоор ирэх оны аравдугаар сард эхэлнэ гэж баттай хэлэхэд хэцүү гэж мэдээлж байв.

Харин Хууль зүй, Дотоод хэргийн сайд захидалдаа "Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил цар тахлаас өмнө бүрэн дуусах боломжтой байсан" гэсэн байна. Мөн "Зардал яагаад хэтэрсэн талаар “Rio Tinto”-оос баримт нотолгоотой тайлбар ирүүлэхгүй бол хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тусгасан шалтгаануудыг зардал хэтрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс гэж үзнэ" гээд "Цаашид хөрөнгө оруулагч тал мэдээллийн ил тод байдлыг хангаснаар Монгол Улсад чухал ач холбогдолтой энэхүү төслийг үргэлжлүүлэх боломжтой болно" гэсэн байна.

“Rio Tinto”-ийн зүгээс захидалтай холбоотой байр сууриа илэрхийлэхээс татгалзжээ.

Эх сурвалж: BLOOMBERG TV

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 55 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top