x

Голомт банк “Монгол Улсын шилдэг банк” шагнал хүртлээ

Олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй сэтгүүл болох “Global Banking & Finance Review”-ээс Голомт банкийг “Best Corporate Bank in Mongolia - 2021” буюу Монгол Улсын шилдэг байгууллагын банкаар өргөмжиллөө.

Уг шагналыг дэлхийн санхүүгийн нийгэмлэгийн хүрээнд нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, амжилт, стратеги, дэвшилтэт технологи зэрэг олон шалгуурыг үндэслэн олгодог бөгөөд Голомт банк эдгээрийг бүрэн хангажээ.

Голомт банк нь тэргүүлэгч корпорэйт банкны хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн болон хувийн хэвшлийн томоохон корпорациудад байгууллагын банкны цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, тэдгээрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг. Мөн байгууллагын банкны үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилгоор харилцагчдадаа тусгайлан зориулсан “Tailor-made” буюу тухайн байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон, бизнесийн үйл ажиллагааг нь тасралтгүй дэмжин ажилладаг билээ. Үүнээс гадна Монголдоо анхдагч, эдийн засгийн нэгдсэн судалгааны DUA платформ нэвтрүүлэн зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн хандлагын талаарх зөвлөх үйлчилгээг цаг алдалгүй хүргэж буй юм.

Дэвшилтэт технологиор тэргүүлэгч Голомт банк дижитал банкны системийг амжилттай нэвтрүүлж, Интернэт банк, И-биллинг, SocialPay, Payroll зэрэг олон төрлийн шийдлийг байгууллагуудад санал болгон цаг, хөдөлмөр хэмнэх боломжийг олгосоор байна. Мөн эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох “Financial manager’s convention - FMC” санхүүчдийн чуулга уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулдгаас гадна “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг.

Голомт банканд итгэл хүлээлгэн, амжилт бүрт үргэлж хамт байдаг хүндэт харилцагч, хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Global Banking & Finance Review” сэтгүүлийн тухай:

Тус сэтгүүл нь олон улсын санхүүгийн нийгэмлэгт нөлөөлөх бие даасан, найдвартай контентийн платформыг бий болгох зорилгоор 2010 онд байгуулагдсан бөгөөд 200 гаруй улсад уншигч, захиалагчтай. Банк, брокер, гадаад валют, компанийн засаглал, баялгийн менежмент, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэдэг энэхүү сэтгүүл 2011 оноос эхлэн олон улсын банк санхүүгийн салбарт тодорхой чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай компаниудыг тодруулах “Global Banking & Finance Review Awards”-ийг хэд хэдэн төрлөөр шалгаруулан олгож эхэлсэн нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 22 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top