x

Танд байвал зохих хадгаламжийн ТӨРЛҮҮД

Санхүүгээ зөв зохицуулах нь бидний амьдралыг илүү хялбар болгодог. Санхүүгийн гэнэтийн асуудлыг ажралгүй даван туулахын тулд эртнээс өөрийн төсвийг зөв зарцуулж, хэмнэж, хуримтлуулж байх нь таныг мөнгөтэй холбоотой эрсдэлээс хамгаална.

Санхүүгээ удирдах шилдэг аргуудын нэг бол хуримтлал гэдгийг мэргэжилтнүүд эртнээс зөвлөсөөр ирсэн. Тиймээс хуримтлалыг зуршил болгож чадсан хүмүүсийн дүгнэлтэд үндэслэн танд байвал зохих хадгаламжийн төрлүүдийг танилцуулж байна.

Яаралтай нөхцөлд хэрэглэх хадгаламж

Бидний амьдралд эрүүл мэнд, байгалийн гамшиг, мөнгө санхүүтэй холбоотой урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн асуудлууд ихээр гардаг. Тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд өр, зээл тавилгүй, хадгаламжаа ашиглан санхүүгийн хувьд эрсдэлгүй даван туулах боломжтой. Та яаралтай нөхцөлд хэрэглэх мөнгөө хадгаламжид хийж, тусад нь хадгалаарай. Энэ тохиолдолд гэнэтийн нөхцөлд орлого, зарлага чөлөөтэй хийж болох хугацаагүй хадгаламж нээлгэхийг бид санал болгож байна.

Зорилгодоо зориулсан хадгаламж

Орон сууц, автомашин худалдан авах, сургуульд суралцах гэх мэт хийхийг төлөвлөсөн зүйл их ч тэдгээрийг биелүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн их нөлөөлдөг. Харин урт болон богино хугацааны зорилгыг биелүүлэхэд хадгаламж танд тусална. Ирээдүйн төлөвлөгөөндөө  зориулан зарлага хийгдэхгүй, зөвхөн орлого авах нөхцөлтэй, хугацаатай хадгаламж нээлгэхийг танд зөвлөж байна.

Тогтмол орлогогүй үед ашиглах хадгаламж

Ажлын байртай, сар бүр авах цалинтай үед санхүүгээ удирдаж, зохицуулалт хийх бүрэн боломжтой байдаг. Харин ажлаас гарах, тэтгэвэрт гарах гэх мэт тогтмол орлогогүй болсон үед санхүүгийн хямралд орох магадлалтай юм. Тиймээс энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол орлого тасарсан үед ашиглах хадгаламжийг эртнээс нээлгэж, хуримтлал үүсгээрэй. Харин энэ тохиолдолд урт хугацаатай хадгаламж хамгийн тохиромжтой юм.

Хуримтлал үүсгэх нь санхүүгийн дархлааг бий болгож, аливаа эрсдэлээс хамгаалдаг. Тиймээс та ч бас хадгаламж нээлгэн хуримтлалыг зуршил болгоорой. Мөн Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

iСанал болгох
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 13 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top