x

Э.Далайсайхан: Эрсдэлтэй, хүнд үеийг даван туулах бэлэн мөнгөтэй, хуримтлалтай байх нь хамгийн чухал

“Витамин ₮” урамшуулалт аяны 3 дахь тохирлын азтанууд тодорлоо

Голомт банкнаас энэ оныг дуустал “Витамин ₮” урамшуулалт аяныг хэрэгжүүлж байна. Бид иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих, хуримтлуулах зуршлыг бий болгоход нь туслах зорилгоор төгрөгийн хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн, орлого хийсэн, хугацаа сунгасан харилцагч бүрд энэхүү аянд оролцох сугалааны эрхийг олгож байгаа билээ.

Харин 09-р сарын 24-ний өдөр азтан шалгаруулах 3  дахь тохирол явагдаж, тохирлын арга хэмжээг Golomt bank болон ikon News фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэлээ.

Энэ удаагийн лайваар Galaxy TAB S6 Lite, Galaxy Buds PRO, Номин болон Имарт худалдааны төвийн эрхийн бичгийн эздийг тодруулсан юм. Бид зарим азтануудтай уулзаж, тэдний сэтгэгдлийг хуваалцсаныг хүргэж байна.


Э.Далайсайхан: Эрсдэлтэй, хүнд үеийг даван туулах бэлэн мөнгөтэй, хуримтлалтай байх нь хамгийн чухал

 

-Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын эзэн болсон бэ?

-Баярлалаа. Galaxy TAB S6 Lite-ийн азтан болсон байна.

-“Витамин ₮” аянд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

-Миний хадгаламжийн хугацаа дууссан учраас хадгаламжийн хугацаагаа сунгасан. Энэ үед надад сугалааны эрх үүсэж, аянд оролцох эрхтэй болсон.

-Хадгаламж нээгээд удаж байна уу?

-Голомт банканд 2 жилийн өмнө хадгаламж нээсэн.

-Анх хуримтлал үүсгэх болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Би одоогийн байдлаар Голомт банканд хэд, хэдэн хадгаламж нээлгэсэн байна. Хадгаламж тус бүрийг зарцуулах зорилго нь өөр. Харин хамгийн анх Голомт банканд хадгаламж нээлгэхдээ байр авах зорилгоор нээлгэсэн. Одоо эхний хадгаламж маань зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна.

-Хуримтлалыг зуршил болгож чадсан хүний хувьд хуримтлалын ач холбогдлыг юу гэж боддог вэ?

-Ер нь эрсдэлтэй, хүнд үеийг даван туулах бэлэн мөнгөтэй, хуримтлалтай байх нь хамгийн чухал юм. Харин иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн зөв зуршилд уриалж буй “Витамин ₮” аян бол зөв зүйтэй аян гэж бодож байна.


Б.Номин-Эрдэнэ: Хуримтлуулж чадвал тухайн мөнгөө үржүүлээд, илүү хэрэгцээтэй, том зүйлд зарцуулах боломжтой болдог

 

-Баяр хүргэе. Ямар хонжворын азтан болсон бэ?

-Номин худалдааны төвийн 100,000₮-ийн эрхийн бичиг хожсон.

-Хэрхэн “Витамин ₮” аянд оролцох сугалааны эрхтэй болсон бэ?

-Шинээр төгрөгийн, хугацаатай хадгаламж нээгээд сугалааны эрхтэй болсон.

-Анх удаа хадгаламж нээж байгаа юу?

-Ер нь хадгаламжтай. Би өмнө нь дандаа богино хугацааны хадгаламж нээдэг байсан. Харин энэ удаа байр авах зорилгоор шинээр урт хугацаатай хадгаламж нээж, мөнгөө хийсэн.

-Өмнө нь дандаа богино хугацааны хадгаламж нээж байсан гэлээ. Богино хугацааны хадгаламжаа юунд зарцуулдаг байсан бэ?

-Суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг. Англи хэл сурахыг хүссэн болохоор сургалтынхаа төлбөр төлөх зорилготой хадгалж байсан. Харин одоо Англи хэл маань ч сайжирч, IELTS-ийн шалгалтаа өгөхөөр бэлдэж байна.

-Залуу хүн зорилготой хуримтлуулж байгаад нь баяртай байна. Өөрийн тань хувьд хуримтлал зуршил болж чадсан байна шүү дээ. Бусад залуучууддаа зориулаад хуримтлалын давуу талыг хуваалцаач?

-Хүн байгаа мөнгөө өөр зүйлд зарцуулж, жижиг зүйл худалдаж аваад дуусдаг. Хуримтлуулж чадвал тухайн мөнгөө үржүүлээд, илүү хэрэгцээтэй, том зүйлд зарцуулах боломжтой болдог.

-“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж бодож байна вэ?

-“Витамин ₮” аян урамшуулалтай байгаа учраас хүмүүс хадгаламжийг илүү их нээлгэх байх. 100,000₮ тутамд 1 сугалааны эрх гэхээр бүр боломжийн санагдаж байгаа. Зүгээр над шиг мөнгөө хадгалаад явж байхдаа хүүгээ ч бодуулна, азтан ч болох боломжтой учраас иргэдийн хувьд давуу талтай гэж бодож байна.


Та ч бас хуримтлалаар санхүүгийн дархлаагаа дэмжин “Витамин ₮” урамшуулалт аяны азтан болох боломжтой. “Витамин ₮” аянд хэрхэн оролцох зааврын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 10 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top