x

Цай Вэньруй: Асуудлын гол нь Монголын төмөр замын тээвэрлэх хүч дутагдалтай байна

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн өдрүүдэд Монгол Улс шатахууны хомсдолд орсон. БНХАУ-аас нийлүүлэх шатахуун хугацаандаа ирэх боломжгүй болсноос ийм байдалд хүрлээ гэж салбарын яам мэдээлж байгаа. Манай улсын зүгээс Хятадын талд шатахуун тээвэрлэх хугацааг наашлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Элчин сайдын яам энэ асуудалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-Монгол Улсад одоо үүсээд байгаа шатахууны хомсдолын шалтгаан Хятадын талд байгаа юм биш. Хятадын талаас яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг хүлээж аваад үүнд өндөр ач холбогдол өгч, дотоодын холбогдох байгууллагуудыг зохицуулан Монголд шатахуун нийлүүлэх ажлыг яаралтай эхлүүлсэн. Монголын тал есдүгээр сарын 22-ны өдөр Хятадын талд яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Хятадын тал 22-ны өдөртөө багтаж зохицуулалт хийн, Эрээн хотын боомт руу шатахуун илгээсэн.

Асуудлын гол нь төмөр замын тээвэрлэх хүч дутагдалтайд байна. Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын царигтай. Монголын талын худалдаж авсан шатахууныг Замын-Үүдийн боомт дээр тээвэрлэлтийн шилжүүлэлт хийнэ.

Одоогийн байдлаар, Монголын талын боомтоор нэг талдаа хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм тээвэрлэлтийн хүчин чадлаар тооцоход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй байна.

Шатахуун бусад бараа, бүтээгдэхүүнтэй адилгүй, амархан шатаж, дэлбэрэх аюултай. Мөн тээвэрлэлтийн явц ярвигтай, хэрвээ ажиллагаа буруудвал аюулгүй байдлын маш том эрсдэл дагуулна. Энэ бүхэн Монголын талын худалдаж авсан шатахууны тээвэрлэлт хойшилсоор байгаагийн шалтгаан гэдгийг мөн онцолмоор байна.

-Гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, вагоныхоо кодыг авчихсан, наашаа ачуулах л үлдээд байгаа юм билээ. Стратегийн бүтээгдэхүүнийг оочер дараалал харгалзахгүй тээвэрлэж болдоггүй юм уу?

-Ямар бараа, бүтээгдэхүүн байх нь хамаагүй, гаалиар нэвтрэх үед бүгд Хятад, Монгол хоёр улсын боомтын тухай зохих хэлэлцээр болон гаалийн дүрэм журмын дагуу явагдана.

-Хятадын тал гэрээгээ биелүүлэхгүй байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Монголын тал Хятадын Чайна ойл компанитай бэлэн шатахуун худалдан авах гэрээ байгуулсан даруй Хятадын талын компаниас шатахуун илгээж, гэрээгээ биелүүлсэн. Төмөр замын тээвэрлэлт дээр асуудал гарснаас биш “Чайна ойл” компанийн тээвэрлэлтэд асуудал гараагүй гэж ойлгож байна.

-Сошиалаар мэдээлээд байгаачлан шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсан явдал нь үнэхээр хоёр улсын харилцаатай холбоотой юу. Зарим талаар хоёр орны харилцаанд сэв суусан, улс төрийн агуулгатай гэх мэдээллүүд яваад байна л даа?

-Ийм мэдээлэл байгааг сонсоод би их гайхаж байна. Яг одоо Хятад улс Монгол руу тусламжийн гар сунгаж байхад ийм эргэлзээ яаж байх билээ. Хятад, Монгол хоёр улс Их бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Хоёр улс сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа цар тахал дэгдсэн үеэс эхлэн харилцан туслан дэмжиж, хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж байна.

-Ковидын дараахь эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор улс орнуудын бараа эргэлт сайжирч, Тяньжин дахь чингэлгүүдийн бөөгнөрөл улам нэмэгдэнэ. Тэгэхээр цаашид шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсаар байх уу. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Цар тахлын дараахь дэлхий дахинд ажил, үйлдвэрлэл сэргэж буйг дагаад дэлхий нийтийн хэмжээнд худалдаа, тээврийн эргэлт нэмэгдэж, зөвхөн Тяньжин боомт төдийгүй дэлхийн олон томоохон боомтуудад бөөгнөрөл үүсч байна. Монголын тал гуравдагч талаас импортолсон ачаа бараа цар тахлын өмнөх үеийнхээс ихээр өссөн. Энэ нь хоёр талын одоогийн хэрэгжиж байгаа гэрээнд заасан хүчин чадлын хязгаараас хавь илүү давсан байдалтай байгаа. Хэдий ийм боловч Хятадын тал бэрхшээлийг зохицуулж, нааштайгаар шийдвэрлэн, Монголын тал хүнд асуудлаа шийдвэрлэхэд аль болох туслахыг хичээж байна.

-Цаашид Монгол Улсад нийлүүлэх шатахууныхаа үнийн асуудалд Хятадын тал ямар бодлого баримтлах вэ?

-Монголын тал Хятадын газрын тосны компанитай хэлэлцээ хийж байгаа ба Засгийн газар үүнд хөндлөнгөөс оролцохгүй.

-УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэхдээ Хятадаас импортолж буй шатахуун аравдугаар сарын 1 гэхэд ирнэ гэж байсан. Энэ үеэр БНХАУ-ын Үндэсний баяр болдог. Тэгэхээр хил гааль хаалттай байх юм биш үү?

-Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, шатахууны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна.

-Ингэхэд та бүхэн өөрийн улсынхаа үндэсний баяраар ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойг ЭСЯ цахим хэлбэрээр тэмдэглэх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.46)
    Гадны тархи угаалт царигийн маргаанаар 10 жил
    2021 оны 10 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 38 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top