x

Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулан Голомт банк “Ногоон баталгаа” гаргалаа

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Компакт гэрээний хүрээнд “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, СКАДА систем суурилуулах” ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНТУ-ын МАPA group шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тэгвэл ерөнхий гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс барилгын бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн ажилд зориулан Голомт банк БНТУ-ын T.C. Ziraat Bankasi A.S. банктай хамтран “Ногоон баталгаа” гаргалаа.

Ногоон баталгаа гэдэг нь олон улсын болон дотоодын банкнууд хамтран байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах онцгой ач холбогдолтой төслүүдийг дэмжиж, хамгийн бага өртгөөр гаргадаг банкны нэг төрлийн баталгаа юм. Голомт банк 2021 онд нийт 85 тэрбум төгрөгийн ногоон баталгаа гаргаад байна.

Улаанбаатар хотын хүн амын тоо эрс нэмэгдсэн боловч усны хангамж хэвээр байгаа нь цэвэр усны хомсдол үүсэх эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлж байна. Мянганы сорилтын Компакт гэрээ нь энэхүү байгалийн хязгаарлагдмал нөөцийг хадгалахад шаардлагатай дэд бүтцийг бий болгож, ус хангамжийн үйлдвэрлэлийн чадамжийг нэмэгдүүлж, бохирдол усыг дахин боловсруулах цогц хөтөлбөрийг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын дорх усны хоёр шинэ эх үүсвэрээс хоногт 140 мянга, жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр усны салбарын урт хугацаатай, тогтвортой бодлогыг дэмжиж, Улаанбаатар хотын усны хангамжийн нийлүүлэлтийг 80 гаруй хувиар нэмэгдүүлнэ.

Голомт банк Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгэм, байгаль орчны асуудлуудад онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Монгол Улсад хэрэгжиж буй ногоон төслүүдийг дэмжин ажиллахаас гадна Банкны өдөр тутмын үйл ажиллагаандаа ногоон үзэл баримтлалыг мөрдөж байна.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк дээр дарж хүлээн аваарай.

https://www.mcc.gov/where-we-work/

https://mca-mongolia.gov.mn/news/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 32 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top