x

Виртуал хөрөнгийн хууль нь ФАТФ-ын шаардлагыг хангах, санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих зорилготой

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Монголбанканд хуралдсан байна. Хэлэлцүүлгийн талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатараас тодрууллаа. 

-Ийм хуультай болох үндсэн шаардлага юунд байв?

-Банк, санхүүгийн зах зээлд шинэ техник технологи бүх үйл ажиллагаа, үйлчилгээ хурдтай нэвтэрч, виртуал хөрөнгийн  салбар шинээр хөгжиж, үүнийг дагаад олон улсын стандарт шаардлага бий болж, зохицуулалтын орчин, эрхзүйг шаардаж байна. Энэ дагуу манай улсад ХЗДХЯ, Монголбанк, СЗХ зэрэг төрийн холбогдох байгууллага Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оноос хамтран боловсруулж, энэ оны 5 дугаар сард ХЗДХ-ийн сайд УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороонд шилжин ажиллаж, өнөөдөр Ажлын хэсгийн гишүүд анхны хэлэлцүүлэг зохион байгуулж байна гэв. 

-Хуулийн төслийн гол үндсэн зорилго юунд оршиж байна вэ?

-Монгол Улсад виртуал үйлчилгээ үзүүлж буй хуулийн этгээдийн холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Мөн хуулийн үндсэн гол зорилго нь ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндсэн шаардлагыг хангах явдал юм. Тодруулбал, санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага ФАТФ-аас гаргасан олон улсын стандартын зөвлөмжид заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй юм.

Түүнчилэн санхүүгийн хувийн хэвшлийн салбар, ялангуяа гарааны, старт-апп компаниудад аливаа дарамт шахалт үзүүлэхгүй, учруулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулсан. Гол нь манай улсад виртуал хөрөнгийн салбарын хөгжлийг дэмжиж, цаашид хууль эрхзүйн орчноо олон улсын стандартад нийцүүлсэн ийм хуулийг батлуулах юм. 

-Хуультай болсноор санхүүгийн салбар яаж хөгжих вэ?

-Ер нь олон улсад, манайд ч тэр виртуал хөрөнгийн зах зээл сүүлийн 10 жилд хурдацтай хөгжиж байна. Гол нь манай улсад энэ талын хууль эрхзүйн орчин байхгүйгээс хаана, ямар байгууллага ямар үйлчилгээ үзүүлж байгаа, аль нь албан болон албан бус үйл ажиллагаа явуулж буй нь тодорхой бус явж ирсэн юм. Мөн банк, санхүүгийн салбарын хувийн хэвшлийнхэн энэ талаар яаж ажиллах, дотоод, гадаадын зах зээлд яаж гарах, тийм хөгжлийн чиглэл байхгүй, эрсдэлтэй, тодорхой бус явж ирсэн. Тиймээс зайлшгүй энэ талын хуулийн шаардлага, зохицуулалтын орчинг шаардаж ирлээ.

Хуулийн төслийг баталснаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрхзүйн орчин бүрдэж, ФАТФ-ын тенхник хэрэгжилтийг хангах, виртуал хөрөнгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөөтэй юм. Виртуал хөрөнгийн зохицуулалттай болсноор Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх нөхцөл бүрдэхээс гадна олон улсын санхүүгийн харилцаанд оролцож гадаад худалдаа хийхэд шинэ төлбөрийн сонголттой болох, олон улсын төлбөр тооцооны зардал болон шилжүүлгийн хугацаа буурах, хөрөнгө оруулагч нарыг татах олон боломж нээгдэх юм.

Тайлбар: Виртуал хөрөнгө гэдэг нь олон улсын нэршлээр, дижитал хэлбэрээр арилжих, хувиргах, шилжүүлэх боломжтой төлбөр тооцоо болон хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах боломжтой үнэ цэн хэмээн тодорхойлжээ. Виртуал хөрөнгө нь хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээг өндөр нууцлалтай, түргэн шуурхай, хялбар, зардал багатайгаар хүргэх, уламжлалт санхүүгийн үйлчилгээг хүртэх боломжгүй этгээд ашиглах боломжтой зэрэг давуу талыг үүсгэдэг байна.

Montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 51 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top