x

Б.Пүрэвдорж: АН нэг хүний компани биш. С.Эрдэнийн явах цаг болсон

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Та УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин нартай хамтран “Эв нэгдэлтэй Ардчилсан нам” санаачилгыг өрнүүлж, АН-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Энэ үйл явц хэрхэн өрнөж байна вэ?

-Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуульд С.Эрдэнэ дарга намаа ялагдуулаад, 7-р сард хариуцлагаа хүлээн намын даргын тамгаа Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Харамсалтай нь тухайн оныхоо 12 дугаар сард буцаж ирээд намын даргын ажлаа хийгээд явсан. Үүнээс болж намын хоёр хуваагдмал байдал үүсч, энэ нь МАН-ын улс төрийн гол зэвсэг болж байна. Тиймээс нам ингээд хоёр талдаа байж болохгүй, эв нэгдлээ хангах ёстой гэдэг зүйлийг энэ оны 1 сараас хойш ярьсаар байгаад сүүлдээ биднийг ийм үйлдэл хийхээс өөр аргагүй нөхцөл байдал руу Сонгуулийн хууль, МАН-ын бодлого бүгд аваачиж байна.

Тиймээс би “Хэрвээ энэ байдлаараа байвал Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигчийн хоёр албан бичгийг өгөөд Сонгуулийн Ерөнхий Хороо хамгийн мууг нь бүртгэнэ шүү” гэдгийг өнгөрсөн гуравдугаар сард хэлсэн. Харамсалтай нь миний үгийг үл тоож, С.Эрдэнэ дарга өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшээд, нөгөө хэсэг хүмүүс нь нэр дэвшигчдээ дэгээ тавиад, АН түүхэндээ хамгийн хариуцлагагүй хэлбэрээр сонгуульд оролцсон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН түүхэн дэхь хамгийн бага саналыг авсан.Түүхэнд байгаагүй гутамшигтай ялагдал болсон.

2021 оны 6-р сард УИХ-ын чуулган тарахаас өмнө нөхөн сонгуулийн товыг зарлаад байгаа. Сонгуулийн хууль цэвэр манай намын дүрмийн эсрэг зохиогддог. Тиймээс эв нэгдлээ хангахгүй бол дахиад л  болохгүй нь гэдэг шаардлага тавиад, 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулж, АН-ын Их хурлыг хуралдуулж, дүрмийн өөрчлөлтийг хийгээд, намын даргаа сонгох ажилд бидний хэсэг нөхөд зорьсон. Харамсалтай нь С.Эрдэнэ шаардлагыг  хүлээж аваагүй. Энэ байдлаараа наймдугаар сарын 10-нд манай нам ахиад л хоёр талаас хоёр албан бичгийг СЕХ-нд өгөх нь. Энэ нь ч МАН-ын гол хүсэж байгаа зүйл болоод байна. Эв нэгдлээ хангаад явбал УИХ-ын нөхөн сонгуульд ялах боломж байгаа учраас уг санаачлагыг өрнүүлээд явж байна. 

-Та бүхэн гишүүдийн гарын үсэг цуглуулах аянг эхлүүлж байхдаа С.Эрдэнэд АН-ын их хурлыг 2021 оны 8 сард багтаан хуралдуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны дотор гаргаад, 9-ий дотор С.Эрдэнэ өөрөө АН-ын даргаас огцрох шаардлага хүргүүлж буйгаа зарласан шүү дээ. Гэвч С.Эрдэнэ Дээд Шүүх АН-ын шинэ даргыг бүртгэх хүртэл би үүрэгт ажлаа хашна гэж хариулсан. Одоо яах вэ? 

-С.Эрдэнэ гэдэг хүн хэдэн ч удаа хариуцлагатай мэдэгдэл хийж тамгаа хүлээлгэж өгөв. Эхлээд Ц.Туваанд, дараа нь М.Тулгатад өгсөн. Энэ бүхэн нь түр зуурын мэх. Энэ бол МАН-ын тоглолтын дагуу явагдаж байгаа зүйл л гэж үзэж байна. АН сүүлийн хэд хэдэн сонгуульд ялагдлаа. Энэ бол хэн нэгний хувийн компани биш. 200,000 гаруй гишүүнтэй улс төрийн нам. Энэ намд гэртээ байгаа юм шиг хандаж, ааш гаргаж болохгүй. Дүрмийн дагуу хариуцлага тооцоод, намын тамга дараа дараагийн хүндээ шилжээд явдаг. Гэтэл ийм хариуцлагатай намын  асуудалд хувийн байдлаараа хандаж болохгүй. С.Эрдэнэ гэдэг хүний явах цаг нь болсон. Ардчилсан Нам дараагийн даргаа сонгоод цаашаа явахгүй бол бидэнд хийх ажил маш их байна.

-Та АН-ын дарга С.Эрдэнийг МАН-д үйлчилж байна гэж хэд хэдэн удаа ярьсан байсан. Ямар үндэслэлээр ингэж дүгнэж байгаа юм бэ?

-УИХ-ын 2020 оны сонгуульд хамгийн муу нэр хүндтэй хүн АН-ыг удирдаж, оролцсон. Энэ хамгийн муу нэр хүндтэй улстөрч мөн л Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө нэр дэвшүүлж оролцсон. Энэ бол цэвэр МАН-ын хүссэнээр хийсэн ажил. АН-ын олон гишүүд С.Эрдэнэ гэдэг хүн У.Хүрэлсүх, МАН-тай харилцан тохиролцож, энэ бүх үйлдлийг хийж байгаа гэж хардаж байна. Би ч сүүлийн үед энэ үзэл бодол дээр бат зогсдог болсон. 

-С.Эрдэнийн хувьд ийм байдаг юм байж. Нөгөө талд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийгөө АН-ын нийт гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар сонгогдсон гэж ярьдаг. Энэ талыг нь дэмжиж, АН-ын даргаар бүртгүүлэх чиглэлд хамтран ажиллаж болохгүй гэж үү?

-Улсын Дээд Шүүх нэг л зүйлийг АН-ын маргалдагч хоёр талд тавьсан. Албан бичгээ нэг болгоод ир гэж. Гэтэл харилцан буулт хийлгүй, тамгаа булаацалдаад л байна. С.Эрдэнэ бол МАН-д үйлчлэх замаар намаа хагаралдуулж байгаа нь тодорхой болчихсон.

О.Цогтгэрэл тэргүүтэй тал нь МАН-тай аятайхан байх юм бол Улсын Дээд Шүүхээс АН-ын тамгыг аваад, бидэнд өгчихнө гэж бодоод байх шиг. Энэ бол том эндүүрэл. Улсын Дээд Шүүх зөвхөн АН дотроо учраа олоод, Их хурлаа хийгээд, нэг албан бичиг бидэнд өгөөч ээ л гэж хүсэж байгаа. Үүнд АН-ын маргалдагч хоёр тал Улсын Дээд Шүүхийг биш, өөрсдийгөө л буруутгах хэрэгтэй. Нам гэдэг нь дүрэмдээ захирагдаж, дүрмээ л дагаж явах ёстой. Аль аль тал нь буруутай. Тийм учраас нэг Их хурал хийгээд, дүрмийг нь өөрчлөөд өгье. Тэгээд хурлаа хийгээд дуртай нь дарга бол.

Гол нь эв нэгдэлтэй байх нь чухал. АН-ын энэ байдал УИХ-д байгаа АН-ын гишүүдэд том улс төр хийх ямар ч  боломж өгөхгүй, хүчтэй сөрөг хүчин байх боломж олгохгүй байна. Нам нь эв нэгдэлтэй, ард нь тулаад явдаг бол бид их амжилтанд хүрнэ. Бидний гол зорилго бол энэ юм. Түүнээс өөрсдөө тамга тэмдэг авах огтхон ч хүсэлгүй байгаа. 

-Таны хувьд хоёр талд гарчихсан эдгээр хүмүүстэй уулзаж ярилцсан уу?

-С.Эрдэнэ гэж хүн Х.Баттулга МАН-тай нийлээд АН-ыг будлиулах гэж байна гэдэг. Гэтэл О.Цогтгэрэл тэргүүтэй хэд нь С.Эрдэнэ МАН-тай нийлээд АН-ыг булшлах гэж байна гэж яриад байдаг. Үүнээс харахад аль аль талд нь асуудал байна. Тийм учраас голд нь хэдэн хүн учрыг нь олоод, эвтэйхэн болгоод, урагшаа алхуулья гэж зорьж байгаа юм. Өөр давхар бодол байхгүй. 

-АН-ын зарим лидерүүд нам хоёр хуваагдаад буйг “харин ч сайн зүйл боллоо, тос, усаараа ялгарлаа, барууны үзэлтэйнүүд нь нэг талдаа гарлаа. Ер нь нэг мөр хоёр нам болчих хэрэгтэй” гэх мэтээр ярьсан байсан. Энэ талаар таны байр суурь?

-Нэг зүйл хэлье. Энэ 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулж байгаа шалтгаан нь Нэгдүгээрт, дарга нар дээрээ эв нэгдэлгүй байж болох ч гишүүд нь хоорондоо эв нэгдэлтэй байгаа шүү гэдгийг харуулахыг зорьж байгаа.

Хоёрдугаарт, Ардчилсан Нам өнгөрсөн 30 жилийн туршид байнгын сорилтонд орж  байсан.

Өөрөөр хэлбэл, тодорхой хүмүүс Монголын ардчиллыг үгүй хийх гэсэн зорилгоор үүнийг хийдэг. МАН байнга л аятайхан нөхцөл байдалд улс төрийн үйл ажиллагаа хийдэг. Тэгэхээр Ардчилсан нам маань том улс орнуудын хатгаасаар янз бүрийн үйлдэлд орж болохгүй.

Монгол Улсын тусгаар тогтнол, ирээдүйн сайн сайхны төлөө, ардчиллын үнэт зүйлийн төлөө, хувь хүний эрх чөлөөний төлөө, чөлөөт зах зээлийн төлөө Ардчилсан Нам эв нэгдэлтэй байж урагшаа явах ёстой. Бид хагарлыг хангалттай үзсэн. 4, 5 хуваагдсан. Арай гэж нэгдсэн. Амжилтанд хүрсэн. Бидэнд дахиад хуваагдах цаг хугацаа байхгүй. Тиймээс эдгээр хүмүүсийн эвийг олж, урагшаа харж ажиллах гээд л ингэж явж байгаа юм.

-УИХ-ын гишүүн Г.Дамдинням та хоёр УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд муудалдаад авсан. Яг юу болсон юм бэ? 

-Тэр тийм чухал биш ээ. УИХ-ын шинэ гишүүд тиймэрхүү ойворгон байдаг шүү дээ. Тийм л араншинг шинэ гишүүн гаргасан. Түүнийх нь хариуг би өгсөн, тэгээд л бол оо.

-Энэ сэдвийн хүрээнд миний асуугаагүй орхигдуулсан, таны хэлье гэж бодсон зүйл байгаа болов уу? 

-Иргэд, намын жирийн гишүүд бол шударга ёс, эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, үг хэлэх эрх чөлөөг хүсэж байна. Чөлөөтэй бизнесээ хийх боломжийг төр засаг гаргаж өгөхгүй байна. МАН төрийн байгууллагуудаараа дамжуулан авлига, хээл хахуулийг үүсэх нөхцөл суурийг ихээр бий болгож байгаа. 

Мөн өнгөрсөн жилийн 6 дугаар сараас энэ жилийн 6 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд нийтдээ 1,6 тэрбум долларын зээл авчихаад нэг ширхэг ч бүтээн байгуулалт Монгол даяар хийсэнгүй. Энэ зуны бүтээн байгуулалт нь ганцхан Замын-Үүдийн хаалга л болж байна. Энэ байдлаар харвал МАН Монгол Улсад авилгал, хээл хахуулийн бүтцийг бий болгож, намынхаа  цүнх барьсан гишүүдийг төрийн албаар дамжуулан баяжуулдаг ийм л нам болохоос бүтээн байгуулдаг нам биш гэдгийг нь Монголын ард түмэн мэдчихээд байна. 

2012-2016 онд Ардчилсан Нам ямар их зүйлийг хийж, ямар том том бүтээн байгуулалтуудыг хийж бүтээсэн билээ. Бизнес ч чөлөөтэй явагддаг байсан. Үүнд ард түмэн ч сэтгэл хангалуун байсан. Үүнийг л Монголын ард түмэн хүсээд байна. Монголын ард түмний хүсэж байгаа шударга ёс, чөлөөт зах зээл, эрх эрх чөлөөний төлөө бид эвтэй байвал зүгээр байна гэж Ардчилсан Намынхаа дарга нар болон нийт гишүүдэд уриалж байна.

Эх сурвалж: sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 10 цаг 20 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top