x

Ж.Сүхбаатар: Хотын стандартыг ярихгүйгээр бусад ажлыг яриад байж болохгүй

Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп, үсчин зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ.

Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах юм. 


Нээлтийн арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.

-Анхны “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж Чингэлтэй дүүрэгт нээгдлээ. Тус дүүргээс сонгогдсон гишүүний хувьд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Хотын соёл жижиг зүйлээс эхэлнэ. Социализмын үеийн Улаанбаатар хүмүүс нь гудамжаар холхисон, машин цөөнтэй байсан шүү дээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд хөгжил дэвшил, хүн амын төвлөрлөө дагаад хотын гудамжаар машин зонхилдог болсон.

Орчин үеийн хотуудын чиг хандлага бол хотын гудамжийг иргэдэд нь эргүүлэн өгөх болоод байна. Иймд Улаанбаатар хотын удирдлагаас өглөөний жишиг гудамжийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гутлын 22-оос хэрэгжүүлж эхэллээ. Энд үйлчилгээний байгууллагууд, иргэдэд зориулсан сайхан орчин, нөхцөл бүрдсэн байна. 

Хотын удирдлагаас мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад энэ ажлыг эхлүүлсэн. Цаашлаад өглөөний 06:00 цагаас эхлэн хотын амьдрал өрнөдөг болох нь. Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын түвшинд хүрч эхэлж байна. Том хотуудын өглөөний амьдрал бол тэр чигээрээ бизнес, үйлчилгээ байдаг. Энэ утгаараа эдийн засгийн хөгжлийг дэмжиж байдаг. Тэгэхээр өглөөний гудамж аж ахуйн нэгжүүдийн бизнест тодорхой дэмжлэг болно.

Хотын соёлын нэг хэсэг бол яах аргагүй гудамжны соёл. Магадгүй жижиг зүйлийг хэт дөвийлгөлөө гэж харах хүмүүс байгаа байх. Гэхдээ энэ бол ажлын эхлэл. Энэ эхлэл бодит ажил болон хэрэгжиж байгаад маш их баяртай байна.

Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд болоод Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хорооны гишүүд ч энэ ажилд анхаарал хандуулан ажиллана. Цаашлаад хотын удирдлагатай хамтран Туул гол орчмоо ч хөгжүүлэх боломжтой юм.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийг та ахлан ажилласан шүү дээ. Хуульд ямар томоохон зохицуулалтыг тусгасан бэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэж 27 жил явж ирсэн хуулийг бид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль гэж УИХ-д оруулж, шинэчлэн баталлаа. Тус хуульд Улаанбаатар хотын эдийн засаг, хүн амын амьдрал, үйлчилгээг дэмжсэн зохицуулалтуудыг оруулж өгсөн. Энэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хотын дүрэм, стандартыг батлахаар болсон.

Өөрөөр хэлбэл, нохойгоо салхилуулахаас эхлээд үйлчилгээний бусад стандартыг хот өөрөө тогтоох боломжийг хуульд тусгаж өгсөн. Хотын стандартыг ярихгүйгээр бусад ажлыг яриад байж болохгүй. Энэ ажлууд УИХ-ын бодлогын түвшинд хэрэгжиж, Засгийн газрын түвшинд дэмжлэг авч байна. Хотын удирдлагууд ч бэлтгэл ажлуудаа хангаад явж байгаа. 

Чингэлтэй дүүрэгт нээгдсэн өглөөний жишиг гудамжны төслийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох “Туушин” зочид буудлын урд байгуулахаар төлөвлөж байна. Энэ мэтчилэн дүүргүүдэд үе шаттайгаар өглөөний гудамж байгуулах юм билээ.

Харин бидний зүгээс хотын засаглалын чадавхыг сайжруулах, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсан. Энэ түр хороог УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж  байна.

-“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдсан энэ үед иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Хотын машиндаа “эзлэгдсэн” газруудыг хүмүүс үйлчлүүлдэг, холхидог болгох хэрэгтэй. Барилгажуулах, орон сууцжуулах ажлын хажуугаар ногоон байгууламж, хотын соёлт гудамжнуудыг бий болгох ёстой. Энд мэдээж хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. “Өглөөний гудамж” төсөл дээр ажилласан баг, хамт олонд талархлаа илэрхийлэхийн сацуу энд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын маань ашиг орлого арвин байх болтугай хэмээн ерөөе.

Иргэд маань ч өглөөний гудамжаар идэвхтэй үйлчлүүлээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.76.47)
    фитнесээ нээ
    2021 оны 08 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 56 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top