x

Д.Амартүвшин: Хуулийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ч, эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчихоод байна

“Comedy Lab” клубийн комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж танд хэрэг нээсэн талаарх мэдээлэл бий. Таныг буруутгах болсон шалтгааныг цагдаагаас тайлбарласан уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ, үнэхээр шүүх хурал болох хүртэл томоохон асуудал үүссэн юм уу?

-Намайг плашмоб зохион байгуулж, Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж байгаа юм билээ. Тэр үед /зургадугаар сарын 28-нд/ “Гашуудал, гацалт” нэртэй плашмобд оролцож үзэл бодлоо илэрхийлсэн иргэд маань хоорондоо 2-3 метрийн зайтай зогсож халдвар хамгааллын дэглэмээ баримталсан. Талбайн өмнө ердөө гурван минут л эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэхээр зогсоцгоосон шүү дээ. Ерөөс үйлчилгээний байгууллагууд 490 хоног цалин орлогогүй болж гацсан, ямар ч үйл ажиллагаа явуулсангүй, иргэдийн ажил орлого нь хязгаарлагдсан энэ өдрүүдэд банкны татвар, хүү зогсоогүй, зүгээр хойшилсон нэрийдэлтэй л байсан.

Ийм хүнд нөхцөлд орсон иргэд маань жагсаал цуглаан зохион байгуулж болохгүй учраас үүнийг ямар нэгэн байдлаар илэрхийлэх шаардлагатай болсон. Улмаар намайг Гамшгийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж, 500 нэгжээр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах зүйл заалтаар буруутгасан. Ингээд энэ сарын 26-нд шүүх хурал боллоо. Энэхүү хурлын үеэр ялын дүгнэлтээ харсан. Намайг жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн хэмээх заалтаар нэмж буруутгасан байна лээ.

-Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар шүүх хурал 14 хоногоор хойшилсон гэв үү?

-Тийм ээ. Цагдаагийн зүгээс бүрдүүлсэн баримт нотолгоо нь шаардлага хангахгүй байсан учраас хурлыг хойшлуулахаар боллоо. Миний хувьд өмгөөлөгч Б.Даваажавтай хамт шүүх хуралдаанд орсон. Хэрвээ өмгөөлөгчгүй бол нөхцөл байдал хүндрэх магадлалтай байсан гэж хувьдаа бодож байна. Өмгөөлөгчийн маань зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн санал дэвшүүлсэн.

Тодруулбал, нөгөө талаас буюу цагдаа нотлох баримтын шаардлага хангаагүй материал бүрдүүлж ирсэн учраас тэр хэргийн үнэн эсэх нь эргэлзээтэй болчихож байгаа л даа. Харин шүүгчийн зүгээс нотлох баримтуудыг дахин бүрдүүлж хуульд нийцүүлээд 14 хоногийн дараа хурлаа хийе гэсэн. Айхавтар том эрүүгийн хэрэг биш, зөрчлийн хэрэг учраас сайн хуульчтай болохоор гайгүй л гэж бодож байна.

-Манай нийгэмд үг хэлсэн, үнэнийг ярьсан хэн нэгнийг эдийн засгаар цензурдаад байх шиг. Зөрчлийн хуулийн 5.13.2 гэдэг заалт буюу Гамшгийн тухай хууль зөрчсөн бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчилна гэсэн заалттай юм байна?

-Эдийн засаг болон эрх чөлөөг нь хаах замаар хүний үндсэн эрхэд халдаж хэзээ ч болохгүй. Үүний эсрэг дуугарах хэрэгтэй. Энэ бол үндсэн хуульд бүдүүлгээр халдаж байгаа явдал. Үг хэлснийхээ төлөө торгуулах нь бүү хэл саатуулагдах ч ёсгүй. Үүнийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Сүүлийн үед үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд маань өөрийн цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл санаагаар хохирч байгаа жишээ цөөнгүй ажиглагдах боллоо. Таны хувьд цагдаа шүүхээс хэр их дуудагдаж байна вэ?

-Би твиттерт пост оруулсныхаа төлөө гурван удаа цагдаа дээр дуудагдсан. Ямар ч прокурорын бичиггүй мөртлөө миний биеэс дээж авах хүртэл гэсэн тохиолдол гарч байлаа. Энэ өвөл твиттер хуудастаа “ингэж өлсөж байхаар” гээд пост бичсэн чинь Эрүүгийн цагдаа болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас дуудаад тодруулга авч, анхааруулга өгсөн. Түүнчлэн “халдвар хамгааллын дэглэмээ бариач ээ” гэж хэлснийхээ төлөө бас цагдаад байцаагдсан.

Манай улсад үг хэлэх эрх чөлөө боогдмол байгаагийн нэг илрэл нь над дээр тохиолдож байна. Уг нь хуулийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ч, манайд бол эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчихоод байгаа юм уу даа. Цар тахлын хуулийг зөрчиж бүхэл бүтэн сонгууль зохион байгуулсан. Үүний дараа вирусийн дэгдэлт хэрхэн нэмэгдсэнийг нийтээрээ мэдэж байгаа шүү дээ. Өнгөрсөн саруудад халдвар 3000 хүртлээ өссөн. Энэ бол сонгуулийн үр дагавар шүү дээ. Ингэж иргэдийн эрүүл мэндийг золионд гаргасан ч эрх баригчид хэзээ ч хариуцлага хүлээгээгүй. Харин эсрэгээрээ 2-3 метрийн зай баримтлаад гуравхан минут зогссон хүмүүсийг яллагдагчаар татаад шийтгэх гээд байж байна.

Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн дайны болон онц байдалд шилжсэн үед л зөрчиж болдог гэдгийг хуульд тов тодорхой заасан байдаг. Тэгтэл манайхан бусад жижиг хуулиараа үндсэн хуулиа боомилдог орон болчихсон байна л даа.

-Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Магадгүй ковидын үе нийгмийн сул талыг улам ил гаргаад байх шиг?

-Яг үнэн. Ерөнхийдөө эрхтэн дархтанууд дураараа авирладаг тогтолцоотой байсныг ковид илчиллээ. Дур мэдэж үндсэн хуулиа уландаа гишгэдэг, зөвхөн үг хэлэх эрхээс гадна хүний төрөл бүрийн эрхэд халдаж байна шүү дээ. Жишээ дурдахад, замын хөдөлгөөнийг хорих гэж байгаа бол заавал хууль гаргах тогтолцоог Англи улс мөрдөж байна. Гэтэл манайд зүгээр журмаар зохицуулаад л хүний наад захын эрхийг зөрчөөд байдаг. Энэ нь жижиг журам, захирамжаар үндсэн хуульдаа халдаад байгаагийн илрэл юм. Монгол Улсын үндсэн хууль маш эмзэг байна шүү гэдгийг л энэ цаг үед мэдэрлээ. Дээрээс нь манай эрүүл мэндийн салбар, улстөрчдийн мэдлэг, тэдний менежмэнтийн бодлого ямар байгааг ковид сайтар харууллаа. Ямар нэгэн аюул осол гамшиг тохиолдоход манай улстөрчдийн реакт менежмэнтийн мэдлэг чадвар маш муу түвшинд байна гэдгийг ковид харуулж өгсөн.

-Дуугүй байвал надад өлзийтэй гэсэн хандлага их ажиглагдах юм. Ийм хүлцэнгүй хандлага асуудлын шийдэл биш болов уу?

-Би энэ тал дээр арай өөр байр суурьтай байна. Нэг үеэ бодоход үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг үзэгдэл ард хоцорсон байна. Сошиал медиа хөгжсөнтэй холбоотойгоор монголчууд маань үзэл бодлоо илэрхийлж сурч байна. Магадгүй хуучин айж бэргэдэг байсан байж болох. Ард иргэдийн амьдралд олон асуудал үүсч, дээрээс нь улстөрчдийн оновчгүй шийдвэртэй холбоотойгоор иргэд маань үг хэлэхээсээ айхаа больжээ. Үүнд сошиал медиа чухал нөлөөтэй. Ямар нэгэн айдасгүйгээр зоригтой үзэл бодлоо хэлдэг залуус бий. Би өөрөө голд нь ороод, шүүх цагдаагаар явж байгаа хүний хувьд үүнийг мэдээд байгаа юм л даа. Харин ч эсрэгээрээ иргэд маань үзэл бодлоо маш сайн илэрхийлж чадаж байна. Миний хувьд тэр хүмүүсийн зөвхөн нэгээхэн хэсэг. Тэгэхээр дуугүй байвал өлзийтэй гэдэг хандлага хөлсний бичээч буюу троллуудад л байгаа болов уу. Ерөөс зургаан цагаас хойш лайв хийхээр троллууд орж ирэхгүй мөртлөө ажлын цагаар лайв хийхээр троллууд ороод ирдэг юм. Ийм л инээдтэй үзэгдэл байна.

П.Сайнжаргал

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 46 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top