x

М.Уранцэцэг: Цар тахлын энэ хүнд үед Монголчууддаа олимпийн медалиар сэтгэлийн бэлэг барьж чадлаа

“Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй уулзаж, товч ярилцлаа.

-Монголын баг тамирчдын медалийн салхийг олимпийн эхний өдөр хагалж, олон жил өөрийн хүлээсэн олимпийн медалийг хүртсэнд Монголын ард түмэн ихэд баярлаж, баярын мэнд дамжуулж өгөөч гэснийг юуны өмнө уламжлая!

-Баярлалаа! Намайг олон жилийн тууштай дэмжиж, итгэл урам өгч байсан Монголынхоо бүх ард түмэн, гэр бүлийнхэн, ах дүү нартаа, багш дасгалжуулагч, хамт олондоо туйлын их баярлан талархаж байна.

-Танд дэлхийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль бүгд бий. Харин ганц олимпийн медаль л дутуу байсан. Олимпийн медальтан болоод ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Олимпийн наадам, олимпийн медаль гэдэг бол тамирчин хүн болгоны зорилго, мөрөөдөл байдаг. Олимп дөрвөн жилд нэг л удаа болдог, дан шилдгийн шилдгүүд оролцдог болохоор медаль авна гэдэг тийм амархан зүйл биш. Миний хувьд 16 жил барилдаж, гурван олимпод хүч үзэж байж энэ эрхэм медальд хүрч буй болохоор сэтгэгдэл маш өндөр байна.

-Ний нуугүй хэлэхэд бид олон жилийн тогтвортой амжилтад тань дасаад медаль авна гэдэгт итгэлтэй л байлаа. Бүүр олимпийн аварга болчих байх гэж ч дотроо бодож байсан. Хагас шигшээд Красникид хожигдоход юу нөлөөлөв? Ямар дүгнэлт хийгээд хүрлийн төлөө барилдаанд гарав?

-Миний хувьд Красникитай барилдах явцдаа барьцаа алдаал л ялагдчихлаа. Хүрлийн төлөө тайван барилдана гэж багштайгаа ярилцаад гарсан.

-Ер нь Токиогийн олимпийн гол өрсөлдөгчөө хэнийг гэж тооцоолж байсан бэ?

-Бүгд л адилхан өрсөлдөгч, хэн нэгнийг илүү, эсвэл дутуу үнэлж болохгүй. Манай жингийн чансааны эхний дөрөвт бичигддэг жүдочид дөрвүүлээ хагас шигшээд гарч ирсэн. Бие биенийхээ барилдааныг мэддэг болохоор хэн нь ч хэнийгээ ялж болох ийм л нөхцөл бүрдсэн.

-Олимп, Дэлхийн хос медальтай Монголын цөөхөн тамирчны нэг болсонд дахин баяр хүргэе!

-Баярлалаа! Цар тахлын энэ хүнд үед, ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпийн медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа.

Ярилцсан “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.

2021 оны Долдугаар сарын 24.

Ниппон Бүдокан ордон, Токио хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 10 цаг 23 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top