ХӨСҮТ-ийн лаборатори болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар коронавирусийн илрүүлэг шинжилгээнд идэвхтэй оролцож нийслэлийн хэмжээнд нийт 118 цэгт шинжилгээ хийж байна.
Үүнд:
- Короновируст халдварын зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулах 19,
- Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Улаанбаатарын 9 дүүрэгт 18,
- Сайн дурын шинжилгээ авах 90 цэг Өрхийн эрүүл мэндийн төвд,
- Голомтын өргөтгөсөн нэмэлт 9 цэг ажиллаж байна.
Энэ сарын 14-нөөс 25-ны хооронд нийт 59,758 хүнд шинжилгээ хийснээс 15,799 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ.
Мөн явуулын 3-5 баг өдөр бүр шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж, 1014 хүнд шинжилгээ хийсэн байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь ХӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний багтай хамтран ажиллаж, ойрын хавьтлыг тусгаарлан, бусад хавьтлыг илрүүлэхэд хамран ажиллаж байгаа юм.
Иргэн та сайн дурын шинжилгээнд хамрагдах бол 1800-0119 дугаарын утсанд хандан цаг авч, харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө шинжилгээ өгөх боломжтой юм.