Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн мэдээллээ хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ.
Улаанбаатарт 6, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон. Дотоодын халдвар 262 тохиолдол байна" гэлээ.
2020.11.25-ны 11:00 цагийн байдлаар дотоодод халдварласан байдал:
-
Улаанбаатарт 60
-
Дархан-Уул 20
-
Дорноговь 18
-
Орхон 17
-
Говьсүмбэр 3
-
Сэлэнгэ аймагт 144 байна.