Коронавируст халдвар (COVID-19)-ийн үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлааг дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
Шингэний хэрэглээ:
-
Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
-
Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх, тосны хэрэглээ:
-
Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
-
Транс тос хэрэглэхгүй байх
Мах, махан бүтээгдэхүүн:
-
Халуун шөлтэй хоол идэх
-
Адуу, хонь, сонгино, саримс, хөмүүл түлхүү хэрэглэх
-
Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
-
Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
Жимс, хүнсний ногоо:
-
Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
Гурил, гурилан бүтээгдэхүүн:
-
Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
-
Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
-
Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
-
Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
-
Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх