Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн мэдээллээ хүргэлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийд сүүлийн 24 цагийн хугацаанд 640 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Энэ нь коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүний халдвар авсан өдөр болсон. Өнгөрсөн өдрөөс 20 гаруй мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Монгол улсад коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, эмчлэгдэж байгаа 264, нутаг буцсан 7 хүн байна.
Халдвар нийслэл хот болон таван аймагт кластер хэлбэрээр бүртгэгдэн гарч байгаа. Хариу арга хэмжээг хурдан аваагүй бол коронавирусийн халдварын тохиолдол 4-5 дахин нэмэгдэх байсан" гэлээ.