Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүргэгдсэн бөгөөд дотоодын халдвар 35-аар нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байгаа юм.
Хоёр шинэ тохиолдол нь Өмнөд Суданд энхийг сахиулаад ирсэн цэцгийн гурав дахь шинжилгээ болон Алтанбулаг боомтоор ирсэн тир машины жолоочоос илэрсэн байна.
Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн.
Үүнд:
-
Улаанбаатарт 33
-
Сэлэнгэ аймагт 51
-
Дархан-Уул аймагт 16
-
Дорноговь аймагт 6
-
Орхон аймагт 13
-
Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдээд байна.
2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11:00 цагийн байдлаар Улаанбаатарт 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 5, Дорноговь аймагт 4 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин Орхон, Говьсүмбэр аймгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй байна" гэлээ.