Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11-р сарын 18-ны 11.00-17.00 цагийн хооронд 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ.
Үүний дотор ХӨСҮТ-д 556 хүнд шинжилгээ хийхэд эмнэлгийн ажилтан нэг хүн халдвар авсан. Дархан-Уул аймгийн нэгдсэн лабораторид 348 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс, Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Сэлэнгэд батлагдсан 13 тохиолдол бол халдвар авсан иргэдийн ойрын хавьтлууд байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 473 болж байна.
Дотоодын халдвар:
- Сэлэнгэд-23
- Дарханд-8
- Говьсүмбэрт-1
- Улаанбаатарт-15 тохиолдол бүртгэгдлээ" гэлээ.