ЭМЯ-наас өнөөдөр гурав дахь удаагаа мэдээлэл хийж 18:00 цагийн байдлаар дотоодын халдварын тохиолдол таваар нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 27 болсныг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймагт өмнө нь түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 тохиолдлыг шинжлэхэд тав нь PCR шинжилгээгээр онош батлагдсан" гэлээ.
Ийнхүү 2020 оны арваннэгдүгээр сарын 16-17-ны өдөр нийт есөн хүнд коронавирус илэрч, Монгол улсад халдварын батлагдсан тохиолдол 440 болоод байна.