Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг авах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд зарим Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ авах цэгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Харин энэ сарын 14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг нийслэлийн 18 цэгт шинжилгээнд хамруулж байна.
Иймд “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх нэр бүхий 18 цэгт очиж, халдварын эрсдэлд өөрсдийгөө оруулахгүй байх үүднээс харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утсаар холбогдон, цаг авч шинжилгээ өгөхийг анхааруулж байна.