Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжил мэдээллээ хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Гурван хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Гурван батлагдсан тохиолдлын нэг нь 4 настай хүүхэд байсан бол хоёр нь ажиглалтад хянагдаж байгаа хоёр эмч байна.
Ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал болох 140 хүний шинжилгээнээс нэг хүнд халдвар илэрсэн.
Хоёрдогч хавьтал болох 2,775 хүнд шинжилгээ хийснээс 644 хүнийх нь хариу гараад байна. Эдгээр хариу бүгд сөрөг гарсан.
Сэлэнгэ аймагт шуурхай баг ажиллаж байна. Тус аймгийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 150 хүнд шинжилгээ хийхэд 103 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд сөрөг байна.
Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.
Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 416 болсноос эдгэрсэн 328 хүн байна.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрэн гарч, ажиглалт руу шилжлээ.
ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна" гэлээ.