Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар 17:00 цагт мэдээлэл хийлээ.
Олон улсын ачаа тээврийн жолоочийн нэгдүгээр хавьтал болох 73 хүнээс шинжигээ авч дуусчээ. Өнөөдөр өдөр 11:00 цагийн мэдээллээр 48 хүнээс нь шинжилгээ авч нэг хүнээс коронавирус илрээд байгаа.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Жолоочийн ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж дуусахад нэмж коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр илэрсэн нэг тохиолдлын хавьтал болсон 36 хүнийг илрүүлж, шинжилгээ тандалт, судалгаанд оруулаад байна.
Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр илэрсэн хоёр тохиолдлын хоёрдогч хавьтал 219 хүн, 12-ны өдөр батлагдсан тохиолдлын хавьтал 99 нийт дам хавьтлын 318 хүнээс шинжилгээ авч тандалт хийж байгаа” гэлээ.