Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн 216 бүс нутагт коронавирусийн халдвар дэгдсэн. Өнөөднщрийн байдлаар 51,251,000 гаруй хүн өвчилж, 1,2 сая гаруй хүн эндсэн байна. Дэлхийн дахинд коронавирусийн цар тахал эрчтэй тархаж, улам нэмэгдэж байна. Мөн ОХУ болон түүнтэй муж улсууд, манай улстай хил залгаа Эрхүү, Тува зэрэг газруудад халдвар эрчтэй нэмэгдэж байна.
Манай орны хувьд гадаад, дотоодын өндөр эрсдэлтэй ангилалд багтаж, хүн болгон эрсдэлтэй болоод байна.
Манай иргэд эв нэгдэлтэй байж, хүн бүр анхааралтай, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
Эрүүл мэндийн 119, 18000119 утсаар иргэд зөвөлгөө авч байгаа. Цаашид эрүүл мэндийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхгүй байж, дээрх утсаар Covid-19-ийн мэдээлэл, зөвлөмжийг авч байгаарай.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3,000 гаруй иргэн утсаар зөвлөгөө мэдээлэл авсан" гэв.