Олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дахин халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч, Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоохоор Улсын онцгой комиссоос шийдвэрлэлээ.
ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан: "Үүссэн нөхцөлтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг 2020 оны 11 сарын 11-ний 01:30 цагаас эхлэн хааж байгаа бөгөөд 3 хоног Улаанбаатар хот уруу орох хөдөлгөөн нээлттэй. Энэ хугацаанд Улаанбаатар хотоос аймгууд уруу хүнс, буяны ажил, шатахуун түгээх зэрэг хөдөлгөөнд нээлттэй.
Нэгдүгээр хавьтлын 16 иргэнийг тогтоож, эхний хүмүүс шинжилгээнд орж байна. Халдварт өвчин тархсан гэж ойлгож сандарч, үймж болохгүй. Тухайн халдвартай иргэний явсан маршрутыг тогтоож байна. Нэг бүрчлэн тандалтыг хийж, тодорхой болгоно.
Иргэдийг тайван байхыг хүсэе. УОК, Эрүүл мэндийн яамны мэдээ эцсийн үнэн гэдгийг мэдэгдэе. Бусад байдлаар иргэдийг үймүүлсэн,самгардуулсан мэдээлэл түгээхгүй байхыг хэвлэл мэдээлэл болон лайв хийлэг, бусад иргэддээ анхааруулж байна. Хэрэв ийм асуудал гарвал тухай бүрт нь цагдаагийн байгууллагаас шалгах болно" гэлээ.