x

Монгол улсад халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар болон дэлхийн улс орнуудад амьдарч буй монгол иргэдэд ямар зөвлөгөө, мэдээлэл өгч харилцан ажиллагааны талаар мэдээлэв. Мөн Монгол улсад долоо дахь удаагаа эрсдэлийн үнэлгээ хийжээ. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

-"Коронавируст халдвар дэлхийн 213 орон, бүс нутагт бүртгэгдэж, 2.2 сая гаруй хүн өвчилж, 154256 хүн нас бараад байна. Харин 500 мянга гаруй хүн эдгэж, 1.5 сая хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.

Өвчлөлийн тархалт АНУ, Итали, Иран, Испани, Их Британи, Турк улсуудад эрчтэй хэвээр байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 4070 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 32 мянгыг даваад байна. Үүнээс 45 хувь нь Москва хотод байна. Өмнөх өдрөөсөө 43 хувиар нэмэгдлээ. Ирэх 2-3 долоо хоногт дэгдэлт оргилдоо хүрнэ гэж Москва хотын захирагч мэдэгдсэн.

Москва хотод анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш дөрвөн сарын хугацаанд 1.7 сая хүнд шинжилгээ хийсэн ч найдвартай байдалд нь эргэлзэж байна. Мөн өвчлөл эхэлж байх үед 20-30 хувь нь хөнгөн буюу балархай байсан бол одоо 50 хувьд нь шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байна. 

Нэгдүгээр сарын 30-наас хойш Эрүүл мэндийн яамнаас 323002 утсыг 24 цагаар ажиллуулж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд дэлхийн 17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авлаа.

Тодруулбал;

  • Ирланд улсад 4

  • ОХУ-д 3

  • Шведэд 2

  • Швейцарт 2

  • БНСУ-д 2 монгол хүний лабораторийн шинжилгээ хариу ЭЕРЭГ гарсан, гэртээ тусгаарлагдаж байна. ЭМЯ-наас байнга зөвөлгөө өгч байгаа. 

Халдвар авсан иргэдийн дийлэнх нь оюутан байна. Эдгээр иргэд гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд яамны дээрх утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах, гэрийн нөхцөлд эмчлэх тухай зөвлөгөө гэх мэт мэдээлэл авч байна. Мөн эцэг эхүүд нь холбогдож зөвөлгөө авч байна" гэв.

Монгол улсад шинэ коронавирусийн халдвар тархах эрсдлийн үнэлгээг долоо дахь удаагаа хийхэд халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР хэвээр гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 53 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top