x

Наро Банчэн гэгээнтэн: Монгол түмэн минь эрүүл энх, амар амгалан байх болтугай

Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв гэгээнтний мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сургуульд суралцаж байгаа гэгээнтэн мэндэлсэн өдрөөрөө хандив өргөж байгааг өнөөдөр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Наро Банчэн гэгээнтэн “Дэлхий дахинд цар цахлын хэмжээнд хүрээд буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай төр засгийн зүгээс маш сайн хэрэгжүүлж байна. Тиймээс иргэн бүр хувийн сахилга баттай байж, заавар зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай байна. Мөн энэ халдварт өвчинтэй тэмцэхэд дархлаа сайн байх ёстойг шинжлэх ухааны эрдэмтэд зөвлөж байна.

Дархлаа сайн байх нь сэтгэл зүйгээс их хамааралтай. Тиймээс бид эрүүл хооллолт, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна нөхцөл байдлыг ухаалгаар харж, гэр бүлдээ цагаа зориулан, бие биенээ энэрэн хайрлаж сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал байна. Миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд Улсын Онцгой комисст хувиасаа 10 сая төгрөгийн хандив өргөж байна. Монгол түмэн минь эрүүл энх, амар амгалан байх болтугай” гэсэн байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин Наро Банчэн гэгээнтэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, төрсөн өдрийн мэндчилгээний хамт уламжиллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шагайн харваачдад улсын цол олголоо 2 цаг 38 мин ЦХИХХЯ: 2025 онд 18 аймгийн 114 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ 2 цаг 49 мин Лионел Месси, Луис Суарес нар мөнгөн торгууль хүлээлээ 5 цаг 15 мин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах албан тушаалаасаа огцорно 5 цаг 16 мин “SpaceX” компани “Athena” буугч төхөөрөмжийг Сар руу илгээв 5 цаг 17 мин Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд хүлээн зөвшөөрөв 5 цаг 19 мин Ташкентын “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ 5 цаг 19 мин Шинэ Зеландын Шадар сайд У.Питерс Монгол Улсад айлчилж байна 5 цаг 20 мин Б.Мөнгөнтуул Монакогийн Гранприд тэргүүлж байна 5 цаг 21 мин Сар шинийн баяраар замын хөдөлгөөний зохицуулалтыг 2033 алба хаагч хянана 5 цаг 22 мин Монгол-Британийн бизнес уулзалтаар хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэв 5 цаг 23 мин ЭЕШ-ын журамд өөрчлөлт орж, 2028 он хүртэл сунгагдлаа 5 цаг 27 мин Сар шинийн баяраар хоол хүнсний ариун цэвэрт анхаарахыг санууллаа 5 цаг 28 мин Нийтийн тээврийн хугацаатай картын үйлчилгээ зогсож, энгийн картын горимоор ашиглах боломжтой болно 5 цаг 33 мин Цагдаагийн байгууллага сар шинийн баярт зориулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ 5 цаг 40 мин Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж байна 5 цаг 44 мин Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээлэл 5 цаг 46 мин Монгол хэл, бичгийн шалгалтын шинэ зохицуулалт гарлаа 5 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ 6 цаг 11 мин С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа 9 цаг 9 мин
iИх уншсан
Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх... Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртэ... Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд ... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а...
Top