Гоо үзэсгэлэн гэдэг харьцангуй ойлголт учраас дэлхийн хамгийн сайхан хүүхнүүдийн тухай тухай маргаан хэзээ ч тасрахгүй. Үндэстэн бүрт гоо үзэсгэлэнгийн тухай өөрийн ойлголт, хэмжүүр бий. Гэхдээ сайхан хүүхнүүд ихтэй орнуудын жагсаалтыг гаргаж болох талтай. Тэр нь бас л харьцангуй л дээ. Тийм орнуудыг сонгоход олон улсын гоо бүсгүйчүүдийн жагсаалт гол тулах цэг нь болно. Монгол сайхан хүүхнүүд ихтэй ч тэдний оролцоо олон улсын уралдаан тэмцээнд бараг байхгүй учраас иймэрхүү жагсаалтаас хоцроод байдаг талтай. Хэрэв сайхан эхнэр авна гэвэл Монголоос өөр хаашаа анхаарлаа хандуулах нь зохистой вэ? Гоонь эрчүүд энэ талаар анзаарвал зүгээр ч юм шиг.
- Нидерланд
Голланд бүсгүйчүүдийн дундаж өндөр ойролцоогоор 169 сантиметр. Үсний сонгодог цайвар өнгөтэй нийлээд энэ орны эмэгтэйчүүд топ 10-т амархан багтдаг.
- Итали
Тэнд бүгд л сонгодог гоо үзэсгэлэнгийн ойлголтод захирагдана. Итали бүсгүйчүүдийн хэтэрхий идэвхитэй араншин тэр болгонд таалагдаад байдаггүй ч эрсдэл хийн сонголтоо хийсэн бол дараа нь харамсах зүйл гарахгүй дээ.
- Дани
Тэнд бүсгүйчүүд нь жижигхэн, туранхайвтар, цайварлаг бөгөөд цэнхэр нүдтэй. Тэдний арьс нь гэгээлэг өнгөтэй. Дани бүсгүйчүүд идэвхитэй, зорилготой, нэг үгээр жинхэнэ карьер хөөгчид гэж тэмдэглэхэд илүүдэхгүй.
- Венесуэл
Латин Америкийн энэ орны эмэгтэйчүүд гоо бүсгүйчүүдийн уралдаан тэмцээнд байнга ялдаг гэхэд хилсдэхгүй.
- Филиппин
Энд барууны яарсан иргэншлэлээс хол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд цэцэглэж байгаа. Олон улсын гоо бүсгүйчүүдийн тэмцээнд бусдаас илүүтэйгээр филиппин бүсгүйчүүд ялалт байгуулж иржээ.
- Орос
Орос бүсгүйчүүдийг хамгийн царайлаг гэж дэлхийн хаана ч хэлнэ. Орост сайхан бүсгүйчүүдийн хамгийн өндөр хувь байгаагаас гадна тэд ухаанаараа бас гайхуулдаг.
- Хойд Америк
Биеэ даасан чанар нь Америк, Канад бүсгүйчүүдийн гол чанар. Хөгжөөнтэй, өөрийн үнэ цэнийг мэддэг бүсгүйчүүд өөрөөсөө доод төвшний хүнийг хайхгүй нь лавтай.
- Их Британи
Инээдмийн кинонд л хэт ёсорхуу, царай муутай эмэгтэйчүүд харагдахаас биш үнэн хэрэгтээ орчин цагийн англи бүсгүйчүүд хүмүүжил, боловсролыг гоо үзэсгэлэнтэй хослуулсан байдаг.
- Колумби
Тэнд бас олон гоо үзэсгэлэнгийн тэмцээний олон “хатан хаад” амьдардаг. Тэдний бас нэг онцлог нь сэтгэл цоргиулам хар үс нь хүрэн хар нүдтэйгээ ихээхэн зохицсонд байдаг.
- Аргентина
Энэ орны бүсгүйчүүд биеэ арчлах тал дээр гаргууд, гоо үзэсгэлэнгээ очир эрдэнэ мэтээр хайрлаж хамгаалж иржээ. Аргентин бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг сонсоогүй хүн гэж бараг байхгүй дээ.
М.Цогт