x

Ирэх сарын 1-нд Чикаго хотод “Монголын брэндийн төв”-ийг нээнэ

Д.Оюунбилэг: Чикаго хотод “Монголын брэндийн төв” байгуулснаар ААН-үүд болон Монголд том боломж нээгдэнэ

Наймдугаар сарын 1-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод “Монголын брэндийн төв” нээлтээ хийх юм байна. Монголын үндэсний үйлдвэрлэлүүд гадаад зах зээлд ийнхүү тодорхой орон зай эзэлж, эдийн засгийн эргэлтэд орох болсон нь экспортыг дэмжих томоохон алхмуудын нэг болж байгаа аж. Ингээд олон улсын худалдааны төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунбилэгтэй экспортыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцсанаа хүргэе.

-Наймдугаар сарын 1"нээс АНУ-ын Чикаго хотод “Монголын брэндийн төв” нээгдэх гэж байгаа юм байна. Энэ нь төвд ямар төрлийн бараа бүтээгдэхүүн худалдах юм бэ?

-Бид экспортлогчдоо дэмжих,  гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийж байна.  Энэ утгаараа ирэх наймдугаар сарын 1-нд АНУ-ын Чикаго хотод  “Монголын брэндийн төв” дэлгүүрийг нээх бэлтгэл ажилдаа ороод байна. Монголын брэнд үйлдвэрлэгчид маань  тус дэлгүүрт бүтээгдэхүүнээ хэрхэн байршуулах вэ, ямар шалгуур, стандарттай вэ,  ямар үр өгөөж хүртэх вэ, гадаад зах зээлд үйлдвэрлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлах вэ зэрэг танилцуулах арга хэмжээг явуулж байна. Энэ төвийн нээлт бол экспортыг дэмжих үйл ажиллагааны зөвхөн эхлэл нь юм. Бид цаашид бизнес эрхлэгчтэйгээ мэдээллээ солилцоод, хамтран ажиллаж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд олон зүйл хийх болно.

-Танай байгууллага нь гадаад зах зээлд Монголын компаниудыг  жуулчилдаг. Тэгэхээр удахгүй нээлтээ хийх “Монголын брэндийн төв”-д  бүх компаниуд оролцсон байх уу, эсвэл тодорхой шаардлагыг давсан үйлдвэрлэгчид байх уу?

-Бүх үндэсний үйлдвэрлэгчийнхээ бүтээгдэхүүнүүдийг бид экспортод гаргах томоохон хүсэл зорилготой байгаа. Ялангуяа нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд бид хичээж ажиллаж байна. Гэхдээ энэ бол эхлэл учраас бүх бүтээгдэхүүнийг тээвэрлээд, байршуулах боломж нь эдийн засгийнхаа хувьд ч, тухайн дэлгүүрийнхээ зай талбайн хувьд ч тэр хомс. Тиймээс экспортыг  нэмэгдүүлнэ гээд зүгээр яриад суух биш, тухайн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, бид юу хийж чадаж байна вэ гэдгээ гадаад зах зээлд таниулж, суртчилах ёстой. Тэгэхээр энэ дэлгүүр маань сурталчилгааны том ажлын эхний алхам болно. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн ложистикийн төвийг 2015 онд нээсэн. Манай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань манай ложистикийн төвд бүтээгдэхүүнээ байршуулдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлээд монгол брэндийн жижиг худалдааны дэлгүүр нээгээд  тэндээ бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулдаг болсон. Энэ жилийн хувьд АНУ-даа худалдаа борлуулалтын орлогоороо топ арвын эхний гуравт жагсдаг томоохон дэлгүүрт бид бараа бүтээгдэхүүнээ суртчилан таниулах гэж байна. Бүтээгдэхүүнээ үзүүлэн, америк хүний хүсэл сонирхолд нийцэж байна уу, үгүй юү зэргээр хэрэглэгчээ тодорхойлох, анхан шатны судалгаануудыг хийх маш том боломж олдож байна. Талбайн хувьд 6-8 компани бүтээгдэхүүнээ байршуулах боломжтой. Гэхдээ үүнийг аль болох олон болгох гэж оролдож байна. Цаашдаа томоохон худалдааны төвүүд дээр Вашингтон DC, Нью-Йорк, Европын улс, Японд худалдааны төвүүдээ системтэйгээр дэс дараалалтайгаар нээнэ. Америкийг эхлээд сонгож байгаа нь тэнд хэрэглээний маш том боломж байгаа эдийн засгийн хувьд үр өгөөжтэй юм.

-Манай компаниуд  гадаад зах зээлд гарахад юу анхаарах вэ?

-Юун түрүүнд бид хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүйгээр гадаадад өөрийнхөө дэлгүүрийг нээнэ гээд ганцаараа зогсох бол учир дутагдалтай.  Эдийн  засгийнхаа хувьд ч гэсэн алдагдалтай. Хөгжье гэвэл хамтрах ёстой. Тэр том зах зээл рүү гурван саяулаа ч гарахад нээлттэй байдаг. Туршлагаасаа харвал бидэнд  ололтууд болон анхаарах шаардлагатай зүйлүүд ч их байна. Бидний хувьд түүхий эдийн нөөц боломжийн хэмжээнд байна, дээр нь байгалийн гаралтай химийн хольцгүй гэдгээрээ онцлог давуу талтай. Тэгэхээр миний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг ав гэхээсээ урьтаж танд юу хэрэгтэй байна түүнийг тань үйлдвэрлэе гэдэг систем рүү бид орох хэрэгтэй. Тэгээд хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн чанар стандартыг сайн хангасан байх ёстой.  Мөн сав баглаа боодол, хаяг шошго зэрэгт анхаараад, үнэхээрийн гоё материал түүхий эдээр гоё бүтээгдэхүүн үйлдвэрлээд, хүнд хүргэх өнцгөө зөв тодорхойлох хэрэгтэй. Аль оронд бүтээгдэхүүнээ түгээх гэж байгаагаасаа шалтгаалаад, тэр орныхоо хүмүүсийн хэрэглэгчийн зан төлөв нь хамгийн  чухал юм. 

-Хамтран ажиллах зургаагаас найман байгууллагаа хэрхэн, ямар шалгуураар сонгох вэ?

-Одоогоор  сонгоогүй байна. Дэлгүүрийнхээ эрхийг аваад нээлтийнхээ бэлтгэл ажил буюу засал чимэглэлээ хийж байна. Өнөөдрийн энэ танилцуулгаараа бид  ААН-үүддээ  мэдээлэл хүргэсэн. Ямар ч ААН сонирхож байвал хүсэлтээ илгээхэд нээлттэй. Гэхдээ зай талбайн асуудлаасаа хамаараад эхний удаад сонгогдох шалгуур нэлээд өндөр байна. Бидэнтэй олон улсын экспод тогтмол оролцож, бүтээгдэхүүнээ сурталчилдаг, гишүүн байгууллагууд маань арай давуу эрхтэйгээр оролцоно. Мөн нөгөө талаараа Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлийг гадаад зах зээлд  төлөөлж чадахуйц брэнд маань байршина.  Гэхдээ чанар стандартын хувьд, тухайн оронд тохирсон бүтээгдэхүүн байх шаардлагатай.

-Монголын ААН-үүд  гадаад зах зээлд ямар амжилт үзүүлээд байна вэ?

-“Монголчууд чинь явсан хүн яс зууна” гээд тодорхой үр дүнг нь хүртэнэ гэж ярьдаг. Оролдлого болгон нэг үр дүн, дэвшил авчирдаг. 2015 он гэхэд л бид анхны удаа зориглоод АНУ-ын зах зээлд гарч байсан. Тэгээд жилийн дараа Монголын компаниудтай гэрээ байгуулж эхэлсэн. Жишээлбэл, “Говь” ХХК-ийн бүтээгдэхүүн тэр жилдээ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татан, гэрээ хийж байсан. Хамгийн сүүлийн жишээ дурдвал, Японыг зорьсон ААН-үүдийн маань хүнсний бүтээгдэхүүн Японы зах зээлд байршихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогоор Японы зөвлөхүүд ирж бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр нь ажиллаж байгаа. “Монос”-ын эрүүл мэндийн цайнууд, “Тесо” корпорацийн бүтээгдэхүүнүүд нь гаднын зах зээлээс хөрөнгө оруулалтыг татсан. Японы органик бүтээгдэхүүнийг дэлгүүрт нь борлуулах эрхээ авсан. Энэ бол бидний хувьд маш том амжилт. Мөн “Марал” брэнд маань сая Канадад захиалгаа аваад ирлээ. Энэ нь АНУ-ын зах зээлд маш их боломж байгааг харуулж байна.

-Тус төв нь нээгдсэнээр эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ?

-АНУ-ын зах зээл гэдэг бол 2,4 их наяд долларын импортыг  авдаг. Энэ нь бидэнд орон зай байна гэсэн үг. Одоогоор бид АНУ-аас 9.6 сая долларын борлуулалттай байна. Үүнийгээ нэг орон урагшаа ахиулахад, бидэнд эдийн засгийн хувьд асар том боломж, бололцоо бүрдэж байна. Гэхдээ бэлтгэл ажил бол зайлшгүй шаардлагатай. Дахин хэлэхэд, төр болон хувийн хэвшил, мэргэшсэн байгууллагууд зайлшгүй хамтарч ажиллах хэрэгтэй.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 43 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 56 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 8 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 31 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top