x

“Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдын гурван үг

Өчигдөр улс төрийн хүрээнд адал явдал арвинтай өдөр байлаа. Хамгийн түрүүнд өдөр тутмын сонинуудын өчигдрийн дугаарт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэнгийн хэлсэн үг нийтлэгджээ. Тэр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг намын бүлэг дэмжиж байгаа. Даваа гаригт бүлэг хуралдана” гэсэн. Гэвч МАН-ын бүлэг дахиад л хуралдсангүй.

Баасан гаригт МУ-ын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйл заалттай.

1.УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлага тавьсан тохиолдолд УИХ-аар нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх,

2.Уг хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх.

Уг хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан үндэслэлээ “УИХ-ын 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг уг албан тушаалд ажиллах ёс зүйн эрхгүй хэмээн үзэж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлага тавьсан, УИХ-ын дарга уг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж хүлээж авахаас татгалзсан, шаардлага тавьсан УИХ-ын гишүүд уг шаардлагыг хүлээж авах хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэснээс болж УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног саатлаа. МУ-ын Үндсэн хуульд “УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно” гэсэн тул УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн биелэлтийг хангах үүднээс хуулийн төсөл өргөн барилаа” гэсэн байна.

Ингээд баасан гаригийн орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, УИХ-ын энэ долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуултын жагсаалтыг баталсан. Гэвч өчигдөр өглөө 10.00 цагаас зарлагдсан МАН-ын бүлгийн хуралдаан болсонгүй. Бүлгийн гишүүд хуралдааны танхимд цугласны дараа бүлгийн дарга Б.Тогтохсүрэн “Нөгөө 37-гийн чинь хорь гаруй нь гадаадад яваа юм байна шүү дээ” гээд хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Өнгөрсөн пүрэв гаригт ч гэсэн “Бүлэг хуралдах шаардлагатай” гэж чуулганаас завсарлага авангуутаа гишүүдээ тараачихсан. МАН-ын бүлэг хуралдахгүй байгаа шалтгаан энэ юм байна. Огцруулах шаардлага тавьсан 40 гишүүний олонхи нь гадаадад зугаалж яваа.

Гэтэл орой 20 цагийн үед сайтууд “УЕП асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарын гэр болон албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, Д.Дорлигжавыг цагдан хорихоор болжээ. “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд энэ талаар яг одоо С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцоно” хэмээн мэдээлэв.

Т.Ганболд энэ удаагийн ярилцлагадаа гурван зүйлийг хэлэв.

Нэгдүгээрт, түүний Д.Дорлигжавд өгсөн мөнгө 4 сая биш, 9 сая орчим ам.доллар болсон. Үүнээс нэг ч центийг Д.Дорлигжаваас буцааж аваагүй. Хуулийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Би хуулийн байгууллагад итгэж байна

Хоёрдугаарт Д.Дорлигжавт мөнгө төлсөн хүн ганцаар тогтохгүй олон.

Гуравдугаарт, 27 жил төрд бугшсан энэ дээрэм, тонуулыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын шинэ үе тасдаж чадна гэж итгэж байна. 500, 600 тэрбумын лиценз, концесс өвөртөлсөн мангасууд тэрбумын зээлтэй ЖДҮ-чидтэй тэмцэж болохгүй. ЖДҮ-чдийг ашиглаж мангасуудыг дарсны дараа ЖДҮ-чдийг уучлах эсэхээ ярилцья гэв.

Харин үдээс өмнө хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авсан МАН төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй боллоо. Сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж ирсэн 60 тэрбум гэгчийн схем, түүнээс үүдсэн хууль бус үйлдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, МАН-ын хагарал, бүлэглэл хоорондын тэмцлийг зогсоох боломжгүй болсон тул Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг тараах тогтоолын төсөл санаачилна” гэлээ.

Гэтэл бас “60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээлийг АН гаргаж тавиагүй шүү. МАН-ын гишүүд өөрсдөө, намын удирдлагынхаа түвшинд баталсан зүйл. Тиймээс МАН-ыг “төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” үндэслэлээр УДШ-эд өргөдөл гаргаж, татан буулгая” гэсэн хэсэг ч байна. Намынхаа Бага хурал дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрийн амаар “Манай намын дарга М.Энхболд 60 тэрбумын схемтэй холбоотой нь үнэн. Тэгчихээд ЖДҮ-чидтэй тэмцэнэ гэж яриад байх юм аа. ЖДҮ-гээс зээл авсан хүмүүсийн чинь 20 гаруй нь УИХ-ын гишүүн байна. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга гэж байдаг юм уу?” гэж хэлсэн бичлэг сарын өмнө олон нийтэд цацагдсан.

Т.Ганболдын хэлсэн бас нэг үг бий. “Гаминг бароноор, бароныг улаан оросоор даруулаад 70 жил улаан оростоо боолчлогдсон” гэж. Монголын түүхийн 27 жилийн ялзрал хугарлынхаа цэгт ирчихээд байгаа нь үнэн бол үүнээс хэн хожиж гарах нь сонин байна. ЖДҮ-чдээр мангасыг даруулаад, дараачийн мангасаа тэжээх үү? Эсвэл ЖДҮ-тэй нь, 60 тэрбумынхантай нь нэг мөсөн салах ёс хийх үү? 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Б (202.179.31.117)
    МАНЫ ХАЯНГИЙН ХҮН ГЭЖ Т.ГАНБОЛДЫГ ЯРЬДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ .МАНЫ ЯВУУЛГА ХАЯНГИЙН ЗАЛГАМЖЛАГЧ НАСАН .ГАНБОЛД ЮМ БОЛОВ УУ??? ТЭР ИХ МӨНГӨ ХААНААС ГАРАЛТАЙ ХЭНИЙ МӨНГӨ ЮМ БОЛ ?????
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • S (64.119.19.20)
    Ganboldoo chi tomorlogiig 3jiliin doctor idee bizdee
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.234)
    ДОРЛИГЖАВЫН ГЭР БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙСЭН НЬ ҮНЭН БОЛ НИЛЭЭД Л ЗҮЙЛ ЭЛЭРСЭН БАЙХ ЁСТОЙ... ТҮҮНИЙГ ИЛ ТОД ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.. ДАРАА НЬ Ц.ЭЛБЭГ..., БАТ-ҮҮЛ, ЭНХ60ЛД-, ХУРЦ нарыг шалгах хэрэгтэй шүү дээ.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 45 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 58 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 9 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 32 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top