x

Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддагийг зогсоох ёстой

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өчигдөр Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар хуралдаж, гишүүдээс гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар болсон байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тус хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.

Х.Тэмүүжин: 

-"Үндсэн хуулийн цэцээс Цагдаагийн албаны тухай хуульд буй нэг заалт дээр дүгнэлт гаргасан. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж байна, хүний эрхийг дордуулсан маягтай хэрэглэж байна гэх үндэслэлээр. Энэ үндэслэл нь зөвхөн Цагдаагийн албаны тухай хуульд байгаа. Цэц авч хэлэлцсэн нь л энэ болохоос биш хуульгүйгээр иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага цаана нь цөөн биш байна. Жишээлбэл Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хил хамгаалах ерөнхий газар гэх мэт. 

Иймээс Хууль зүйн байнгын хороо мэргэжлийн байдлаар асуудалд хандаж, байгууллагын дарга эсвэл ерөнхий прокурорын журмаар иргэний үндсэн эрх рүү халддаг халдлагыг зогсоох цаг болсон. Монгол Улсын Үндсэн хуульд "иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар хязгаарлана" гэж маш тодорхой заасан. Гэтэл байгууллагын даргын гаргасан заавар журмаар хязгаарладаг үйл явдал 30 жил оршин тогтнож байна. Гаалийн байгууллага иргэний өмч хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, битүүмжилж хурааж авах, түр саатуулах үйл ажиллагаа явуулахдаа байгууллагын даргын гаргасан журмаар явж байгаа. 

Тэгэхээр хууль сахиулах ажиллагааны тухай хууль үнэхээр хэрэгтэй байна. Иргэний өмч хөрөнгө, бие, орон байр гэдэг нэг л объект юм. Үүнийг байгууллага бүхэн өөрийн өнцөг, журмаар халдаж болохгүй. Хуулийн нэг л стандарт байх ёстой. Тиймээс УИХ-аас тогтоол, Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгч, хууль сахиулах ажиллагааны хуулийг оруулж ирээрэй. Энэ хуулиар төрийн ямар байгууллага байхаас үл шалтгаалан иргэний өмч хөрөнгө, орон байр, хувь хүний биеийг саатуулж байгаа бол нэг стандарт, нэг журмаар халдана.

Гадаадад очоод онгоцны буудалд буухад гаалийн байцаагч тухайн хүний бие, эд зүйлд үзлэг хийхдээ хууль сахиулах хуулийг барьдаг. Хэрэв тухайн хүний тээшнээс хар тамхи гарч ирвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны стандартыг дагаж, нотлох баримт болгох ёстой. Байгууллагын журам болон өөр хуулиар иймэрхүү ажиллагаа хийдэггүй гэж хэлдэг. 

Гэтэл манай улс иргэний үндсэн эрх рүү хуульгүйгээр халддаг жишгийг 30 жил тогтоочихлоо. Зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийг өөрчлөх биш, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиа гаргаж, АТГ, ШШГЕГ, ГЕГ, Цагдаагийн байгууллага бүгд нэг хууль, нэг стандартаар хүний эрх рүү халддаг, хязгаарладаг байх ёстой. Хэрэв алдаа гарсан бол энэ хуулийн дагуу хэмжигдэж өөрсдөө хариуцлага хүлээдэг тогтолцоо руу шилжих ёстой. Энэ удаагийн Цагдаагийн албаны тухай хуулийн өөрчлөлт бол түр зохицуулалт юм" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 39 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 53 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 4 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 27 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top