Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Б.Гантулга буюу "sekstsagaanbogd"-ыг сошиалд цацагдсан эмэгтэй хүнд хүч хэрэглэж буй бичлэгтэй нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Ерөнхий сайдын Залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдоод удаагүй байгаа Б.Гантулгыг шалгаж байгаа тухай мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс баталгаажуулжээ.