Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, /Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг
-
2024 оны тавдугаар сарын 10-ны 23:00 цагаас
-
2024 оны тавдугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, гүйцэтгэнэ.
Засварын үеэр хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөв.