x

Ардчилсан хувьсгал дууссан бололтой, малчдаас малыг нь хурааж нэгдэл байгуулна гэцгээх болж

Манай улс өнгөрсөн онд 65 сая толгой мал тоолуулав. Тэрний урьд жил түүхэн дээд хэмжээнд хүрч 70 сая давж байлаа. Малчид хэзээнээсээ малынхаа тоо толгойг дарж хэлж заншсан гэж үзвэл Монголын мал бараг 100 сая хүрсэн байх гэлцдэг. Таван эрдэнэ болсон мал сүрэг ингэж өсч үржиж байгаа нь зөвхөн ардчиллын л буян. Социализмын үед нэгдлийн системтэй байхад жил бүр улсын хэмжээнд есөн сая төл бойжуулж, мал сүргээ 24 саяд хүргэх зорилт тавьдаг байсан ч бүтээгүй гэдэг. Харин Ардчилсан хувьсгал эхлэхдээ малыг малчдад гэсэн уриалга гарч, нэгдлийн системийг тарааж мал малчдын хувийн өмч болон очиж байлаа шүү дээ. Мал эзэндээ очингуутаа яаж өсч болдгийг одоо бүгдээрээ харж байна. Гэтэл сүүлийн үед төрийн өндөрлөгүүд малыг нийгэмчилж, малчдын хоршоо байгуулах талаар ярьцаах боллоо. Энэ нь Ардчилсан хувьсгал дууссаны дохио юм уу. Эсвэл сонгууль ойртсоны солиорол уу.

Өнөө жилийн их цас зуданд малчид малтайгаа хамаг тамираа барж байна. Энэ цаг үед улстөрчид зовсон ардынхаа зовлонгоор ёстой наадах шиг болж байгаа. Намрын чуулган өндөрлөснөөс хойш бүтэн хоёр сар хөдөөгүүр тойрсон гишүүд малчдыг гоё сайхан үгээрээ төсөөлөлд автуулж, малыг нь нийгэмчлэх талаар ятгаж яваа сурагтай. Ялангуяа УиХын дарга Г.Занданшатар, Дархан аварга Б.БатЭрдэнэ нар тун ч идэвхтэй ярьцгааж харагдах юм. Тэд “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” байгуулах ёстой. Малчид минь одоо та нар хөдөлмөрөө хоршоорой. Ингэж чадвал мал аж ахуйн үйлдвэрлэлийн ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх боломжтой шүү. Энэ салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа. Та нар хоршоолоод нэгдэж чадвал үүнээс гурав дахин их ашиг хүртэнэ” гэх зэргээр хөөрхий хэдэн малчдыг сэнхрүүлэх юм.

Энэ хүмүүсийн ярьж байгаагаар ард түмэн малаа нийгэмчлэх дуртай байгаа гэнэ үү. Ардын намыг завсаргүй найман жилд төрд залсны эцэст ардчилсан хувьсгал нь дуусахдаа “Малыг малчдаас нь хураая” гэсэн уриатай байх юм шиг байна. Малчид малаа хоршоолж нийлүүлээд яг яах гээд байгаа юм бол. Нэг нь маллаад нөгөөдүүл нь юу хийх гээд байгаа юм бэ. Амраад зай завсар гарвал өвс энэ тэр хайчилсан шиг байх уу. Ажил хийхгүй хэвтээд сайн малладаг нэгийгээ л зүтгүүлээд хэдүүлээ гар амар сууна гээд байгаа юм уу. Ажил хийхгүйгээр хөрөнгөжиж байсан түүх хүний нийгэмд одоохондоо гараагүй шиг санагдах юм. Зүгээр л ажилаас хойш суух юм бодоод дэмжээд байдаг юм байх даа. Хэрэв тэгвэл та хэдэн малгүй л болох байх даа, өөр яахав.

Хуучин нийгэмд нэгдэл анх үүсэхдээ энэ хэдэн дарга нар шиг сайхан зүйлүүд ярьж байгаад малчдыг шахаж, хоршоожуулсан түүхтэй. “Та нар дундаа малаа нийлүүлээд хөдөлмөрөөрөө хоршвол жаргалтай амьдарч чадна. Яагаад гэвэл бүх юм сайхан болно. Завтай болж соёлжиж өглөө нь малаа маллаж ирээд орой нь дуурийн шүүмж бичиж суух болно” гэх маягаар ятгаж байв. Ард түмний амины малыг нийгэмчлэх энэ ажил 1940-1960 оны хооронд явагдаж дууссан гэдэг. Ийнхүү нэгдэл нэрийн дор хувийн өмч улсын мэдэлд бүрэн шилжсэний дараа тоглоомын дүрэм өөрчлөгджээ. Бодит амьдрал дээр өнөөх сайхан амлалтуудаас аль нь ч байхгүй. Хар дарсан зүүд мэт хувь тавилан угтсан тухай хуучцуул ярих юм билээ. Малчид дэмий амаа барьж, халаглахаас өөр юу ч хийж чадаагүй байна.

Нэгэнт хамаг малыг нь нийгэмчилчихсэн юм чинь буцаах ямар ч боломжгүй, бандан тас болов. Өчигдөрхөн өөрийнхөө малын ашиг шимийг хүртээд тааваараа аж төрж байсан малчдын хувь заяа орвонгоороо эргэх нь тэр. Хувийнхаа малыг улсдаа тушаачихаад хөлсний ажилчин болно чинээ яаж ч бодох билээ. Социалист өмчийг дутаавал шууд яланд унана. Тухайн үед нэг малчин 6001000 мал хариулдаг байв. Бүгд нэгдэлд бүртгэлтэй нийтийн өмч болохоор ширхэг ч малын хорогдол гаргахгүйгээр өсгөх үүрэгтэй. Дээрээс нь сүү, цагаан идээ, мах, ноос, ноолуур, хөөвөр, арьс, шир, эвэр, туурай гээд малынхаа бүх ашиг шимийг тушаах ёстой. Нэгдэлд орсон малчин ганц ишиг ч дутаах эрхгүй. Хэрэв зүй бусаар юм уу зуданд мал хорогдвол заавал дүгнэлт гаргуулна. Малын эмч, бригадын дарга эсвэл намын гишүүдээс бүрдсэн комисс ажиллаж тухайн мал юунаас болж үхсэн шалтгааныг тогтооно. Малчны хариуцлагагүйгээс болж хорогджээ гэж үзвэл шоронд хийнэ.

Малчид малаа онд оруулахын тулд жинхэнэ боол мэт зүтгэдэг байсан гэж бодохоор нэгдэл гээчийг хүсэх ч юм биш. Малчин жилийн дөрвөн улиралд борви бохисхийхгүй. Хашаа хороогоо янзална, өвс тэжээлээ бэлтгэнэ. Ганц хурга онд мэнд оруулчихын тулд шөнийн нойроо хасах нь энүүхэнд. Хүн бүл цөөтэй айл шөлний төлөг идэх гэж бөөн шат дамжлага болно. Эхлээд нэгдлийн даргадаа өргөдөл бичнэ. Тэр нь цаашаа олон дамжлагаар явж, явж зөвшөөрүүлсний эцэст шинэ шөл уух боломж олдоно. Тэрийгээ зүгээр ч нэг өгчихгүй бас. Заавал цалингаас нь суутгах нь зовлонтой. Нэгдлийн хамгийн том луйвар нь гишүүдийнхээ нийгэмчилсэн хөрөнгийг нэр дээр нь бүртгэж ашиг хүртээж байгаагүй гэх юм билээ. Хэрэв нэгдлээс гарвал хөрөнгийг нь өгдөггүй. Тэр ч байтугай өв залгамжлуулдаггүй байсан гэдэг. Нэгдэл сумын захиргаа, нам, эвлэлийн үүр, эмэгтэйчүүдийн байгууллагуудын бүх зардлыг хариуцдаг гэж бодохоор малчид улсын төсөв бүрдүүлэгч байсан байгаа биз.

Өнөөдөр малчдын амьдрал дэндүү сайхан болсон. Хэнээс ч хараат бус. Эрх чөлөөтэй бас эрх мэдэлтэй. Яг л нэгдлийн үеийн намын дарга шиг амьдарч байна шүү дээ. Тэр үеийн намын дарга хүн дуртай үедээ төлөг гаргуулж иднэ. Дуртай үедээ машинаа асаагаад хүссэн газар руугаа зугаалаад давхина. Ер нь социализмын үед хамгийн шилдэг ажилтан л жилд хоёр удаа зугаалах эрхтэй байсан тухай өвөө, эмээ нар их ярьдаг. Гэхдээ зугаалганд явахыг зөвхөн намын дарга шийддэг байсан гэх. Тэр үед шилдэг ажилтан сайндаа л Хархорин очиж үздэг байжээ. Мэдээж намын даргатай жигтэйхэн ходий хүнд л ийм боломж олдоно. Энэ бол хэн хүнд олдоод байх зол завшаан биш. Тийм болохоор зугаалганд явах шагнал авбал тэнгэрийн умдаг атгасан юм шиг л хөөрөх нь ойлгомжтой. Тэгвэл одоо захын малчин хүн малынхаа буянд энэ бүх боломжуудыг эдэлж байна. Хувьдаа унах унаатай, байр савтай байна. Хүүхдүүд нь гадаад, дотоодод сурч байна. Дуртай үедээ Улаанцутгалан давхиж очоод үзчихнэ. Дургүйгээ хүрвэл гэртээ байж л байна. Өөрийн мэдлийн хэдэн малаа хэнд ч зарцуулах бүрэн эрхтэй.

Гэтэл энэ сайхан боломжуудаас татгалзаад нэгдэл байгуулна гээд хошуураад байх юм, энэ хэдэн дарга нар. Үнэхээр малчид үүнийг уухайлан дэмжээд байгаа хэрэг үү. Сонгуулийн хийрхэл юм уу. Эсвэл оросуудын заавраар социализмыг санагалзаад байна уу. Байсхийгээд сошиалаар социализмын үед ийм ч сайхан, тийм ч гоё байсан гэх зураг дүрслэлийг зориуд явуулдаг даа. Арай тэр үүднээс нэгдлийн мал аж ахуйг өнөөгийн нийгэмд авчиръя гээгүй байлгүй дээ. Яг үнэндээ социализм гуриа нийгэм байсан гэдгийг улсууд гадарлаж байгаа. Тэр дундаа 50-иас дээш насныхан бүр ч сайн мэднэ. Тэд нар эргээд яасан ч социализмд оръё гэхгүй. Тэгэхээр зуугийн талыг насалсан малчид нэгдэлд орно гэж дэвхцэх нь юу л бол. Магадгүй, малыг нийгэмчлэх асуудал хөндөөд хөдөөгүүр нисэхээр малчид баярласандаа та нарт саналаа өгнө гэж бодоод байгаа юм уу. Харин ч эсрэгээрээ уурлаж, саналаа татах юм биш үү. Ардчилсан чөлөөт нийгэмд хэн л малаа хураалгаад бусадтай нийлж, ялтай мал маллаад явахыг бодох вэ дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 41 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 55 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 6 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 29 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top