x

Сонгуулийн хуулийн өөрчлөлт: Эмэгтэйчүүдийн өөртөө тавьсан дүн буюу ХАГАС ХҮЙС

УИХ өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Сонгуулийн хуультай холбоотойгоор эмэгтэйчүүдийн квотыг тойрч хэрэлдсээр нэг долоо хоногийг авлаа. Өргөн барьсан төсөлд тусгагдсан хүйсийн төлөөлөл 1:1 байх хувилбар эхний хэлэлцүүлэг дээр унаж, 70:30 дээр тогтсон. Өөрөөр хэлбэл, аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас бууруулж болохгүй гэсэн үг. Тэр нь эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу хамаагүй.

Гэтэл манай эмэгтэйчүүд “биднийг хааж байна, хавчиж байна” гэж хашгирсаар байгаад 60:40 болгоод авлаа, Байнгын хороон дээр. Ухаандаа, “Та нар 70 хүртэл хувьд нь нэр дэвшиж болно шүү” гээд байхад өөдөөс нь “40 хувийг өгчих л дөө” гээд гуйгаад суучихсан. Нөгөө эрчүүдийнх нь хөх инээд хүрээд, “хохь чинь ээ” гээд гараа өргөнө биз дээ.

Угтаа бол аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байна гэдэг дотор чинь эмэгтэйчүүдийн гуйгаад байгаа 40 хувь ч багтаад, цаашаагаа 70 хувь хүртэл өсөх боломж нь нээлттэй байгаа юм шүү дээ. Үнэхээр л манай эмэгтэйчүүд улс төрд эрчүүдээсээ илүү манлайлал үзүүлээд, нийгэмдээ өөрийгөө зөв харуулаад, нам дотроо ч зодолдоод гараад ирдэг юм бол 70 хувьд хүртэл нэр дэвших боломжтой. Тэр үед ч гэсэн эрэгтэйчүүдийн оролцоо 30 хувиас бага байж болохгүй шүү гэдэг зарчим.

Гэтэл манай  эмэгтэйчүүд хуулийнхаа энэ зарчмыг хуга нуга гишгээд, “40 хувийг л бидэнд өг” гээд зүтгэж байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс үргэлж дутуу байх ёстой, боломжийг бид биш, эрчүүд бий болгодог гэдэг уламжлалт сэтгэхүй нь яг хэвээрээ. Бүр энгийнээр хэлбэл, эр хүйсийг нэг хүн гэж үзвэл эм хүйс түүний хагас буюу 2/3-той тэнцэх юм байна л даа. Тэгээд тэр "хагас хүйс" буюу 2/3-оо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Сонгуулийн хуульд оруулахаар улайрч байна. Өөрөөр хэлбэл, энэ "хагас" хүйсийг улс төрд оруулж ирэх ганц боломж нь намын жагсаалт гэж ойлгоод, намын жагсаалтад багтчихвал ногоон гэрлээр гараад ирнэ гэсэн гэнэн итгэл л манай эмэгтэйчүүдийг хөтөлж байна.

Гэтэл улс төрийн намын хамгийн эхний бөгөөд эцсийн зорилт нь сонгуульд ялалт байгуулах явдал. Өөрөөр хэлбэл, тухайн намд хэн илүү санал цуглуулах боломжтой байна, тэр хүнийг л нэр дэвшүүлдэг. Үүнд ямар нэг хүйсийн ялгаварлал байх ёсгүй. Чи эрэгтэй учраас цаашаа бай, эмэгтэй учраас чамд илүү боломж олгоно гэдэг мораль лав улс төрийн намд байх ёсгүй. Тэр тусмаа үүнийг хуульчлан баталгаажуулж бүр ч болохгүй.

Угтаа эмэгтэйчүүд 40 хувь, эрэгтэйчүүд 60 хувьд нэр дэвшинэ гэдэг чинь өөрөө хүйсийн маш том ялгаварлал юм шүү дээ. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэж, ялгаварлаж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд нь биш, эмэгтэйчүүд маань өөртөө ийм ялгаварлал, жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэсэн үг. Түүнийхээ оронд эмэгтэйчүүдийг яагаад хамгийн хүн ам олонтой, хамгийн ядуу, хамгийн их асуудалтай захын дүүргүүд, тойргууд дээр нэр дэвшүүлдэг юм бэ, энэ чинь ялгаварлал биш юм уу? гэдгийг намын дарга нараасаа асуух нь хэрэгтэй. Ердөө хоёр эрэгтэй нэр дэвшигчийн дунд нэг эмэгтэй хавчуулагдаад хуушуурны тавган дээр тавьсан хачир шиг л явж ирсэн биз дээ.

Яс юман дээр энэ парламент дотор байгаа эмэгтэй гишүүдийн дотор лав улстөрчийнхөө, хууль тогтоогчийнхоо хувьд эрчүүдтэйгээ эн тэнцүү өрсөлдөөд, сөргөлдөөд, тодроод товойгоод гараад ирсэн, нийгэмдээ сайн сайхан зүйлээр үлгэрлэсэн, танигдсан нэг ч хүн байхгүй. Муу муухай юм болохоор эрчүүдийнхээ ард ороод нуугдчихна, нийтийн эрх ашиг ярихаар ус балгасан юм шиг алга болно. Тэрийгээ ч мэдэхгүй "эмэгтэйчүүдийн бүлэг" энэ тэр байгуулаад, улаан ногоон дээл тунаруулаад, мөнгөтэй хүнд архи хундагаладаг ширээний хүүхэн шиг  л юмнууд явдаг биз дээ. Ийм хэрийн тархитай дахиад 40 хүүхэн парламентад ороод ирвэл нэмэр биш, нэрмээс л болно.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.141)
    70 хувь нь эмэгтэй байх нь онцгүй гэж бодсон юм
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 42 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 56 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 7 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 30 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top