x

Тэнцвэр

Парламентад суудалтай намууд зөвшилцжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлын гол цөм нь сонгуулийн холимог тогтолцоо учир мэдээж үүн дээр санал нэгдмэл байгаа нь тодорхой. УИХ-ын гишүүд тойрог тойрог руугаа явж, иргэдийн саналыг авахад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд туссан зарчмын асуудлуудаас ганц энэ холимог тогтолцоо л дэмжлэг авсан. Харин харьцаа нь ямар байх вэ?

УИХ дахь МАН-ын бүлэг сонгуулийн пропорциональ болон мажоритар аргаар сонгогдох гишүүдийн тооны харьцааг 50х50 хувь байх ёстой гэсэн байр суурийг анх илэрхийлж байсан. Харин АН-ын бүлэг 60х40 хувь гэсэн харьцааг зүтгүүлж, үүнийг УИХ дахь нам, эвслийн бүлэг, төлөөллүүдийн зөвшилцлөөр хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлэл албан сурвалжуудаас “нисэж” байна.

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулснаар сонгогчдын санал гээгддэггүй давуу талтайг улс төрчид гол аргументаа болгодог. Хувь тэнцүүлэх аргаар сонгогдох “жагсаалтын” гишүүд “бүрэн санал”-ыг төлөөлнө. Гэвч энэ хэсэг парламентын бүрэлдэхүүн дотор бага хувь эзлэх тохиолдолд аль нэг жижиг тойргийн бус улс орны хэмжээний бодлогын асуудлуудыг шийдвэрлэх болоход цөөдөж, улмаар тухайн асуудал шийдэгдэж чадахгүй гацах, хаягдах, хойшлогдоход хүрч, цаагуураа нийтлэг эрх ашиг хохирч байдгийг бид УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан парламентын жишээнээс тов тодорхой харсан.

Тухайн парламентад мажоритар аргаар буюу тойргоор сонгогдсон гишүүд 48, пропорциональ аргаар, намын жагсаалтаар гарч ирсэн гишүүд 28 байсан. Энэ 28 гишүүн “цаасны юмнууд” гэгдэж гоочлогдсоор, аливаа асуудалд хүчин мөхөсдөж явсаар бүрэн эрхээ дуусгасныг хүмүүс мэднэ. Тэгэхээр энэ харьцааг тэнцүү тогтоохгүй бол тогтолцоог холимог болгож, хувь тэнцүүлэх зарчмыг хуульчлахын үр дүн гарахгүй гэсэн байр суурийг улстөр судлаач мэргэжилтнүүд илэрхийлж байна. Харамсалтай нь энэ байр суурь зөвшилцлийн үр дүнд няцаагдлаа. УИХ-ын гишүүд хоёр янзаар сонгогдох тохиолдолд тэдний хооронд үүнээс шалтгаалсан ялгарал заавал үүснэ. Магадгүй тус тусдаа фракц болж, сөргөлдөж, парламентын үйл ажиллагааг гацааж ч мэдэх юм. Энэ тохиолдолд хүчний харьцаа тэнцвэртэй байх нь шударга төдийгүй алсуураа бидний нийтлэг эрх ашигт тохирно.

Гишүүдийн тоог хэдээр ч тогтоож болно. Зөвшилцөж тогтсон 126-аараа шийдээд системийн харьцааг 60х40-өөр тогтоож, тойргийн тоог 76-аар нь хэвээр үлдээвэл Үндсэн хуулиараа баталгаажуулаад байгаа өнөө пропорциональ маань бүхэлдээ эргээд үнэмлэхүй цөөнх л болно. Мэдээж, сонгогчдын тодорхой хувиас дээш санал авсан нам, эвсэл бүрээс төлөөлөл орж ирснээр тэдний байр суурь бүр ч тарамдаж таарна. Ингээд тооцоолохоор тэр “цаасны юмнууд”-ынхаа хэргийг хийе гэвэл бүр илүү олон байхаар тогтоох шаардлагатай харагдаж байгаа биз? Тэгээгүй цагт өнөө яриад байгаа улс орны, үндэсний хэмжээний асуудлуудаа, хөгжил авчрах том төслүүдээ, үйлдвэржилтээ хөдөлгөхөд тэд “түй ч” нөлөөлж чадахгүй.

Нэгэнт Үндсэн хуульдаа “гар хүрч” бодлогын шинэчлэлт хийж байгаа бол проблемыг углуургаар нь шийдвэрлэх ёстой гэсэн үзэл санааг иргэд, сонгогчид илэрхийлсээр байна. Пропорциональ тогтолцоог “Үндсэн хуульжуулж” байгаа бол бодитой хүчин болж, УИХ-д байр суурь эзлэх, жалга довны биш улс орны, ард олны эрх ашгийг төлөөлж чадах хэмжээнд шийдвэрлэх нь шинэчлэлтийг утга учиртай болгоно. Үүгээр улс төрийн намуудын төлөвшил, хөгжил, цаашлаад улс төрийн тогтолцооны ардчилал, олон намын системийг жинхэнэ утгаар нь бий болгох зорилт тавьж л байгаа юм бол хийсэн шиг хийгээд үр дүнг нь үзэх хэрэгтэй болов уу.

Сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоогоор парламентад харьцангуй олон нам, эвсэл суудал авна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ нь хууль батлах, иргэдийн амьдрал амьжиргаатай холбоотой шийдвэр гаргах, ялангуяа улс төр, тогтолцооны шинжтэй асуудлуудад олон талын байр суурь оруулж ирнэ. Нийт сонгогчдын төлөөлөл болж чадах ийм парламентыг бүрдүүлбэл эрх барьж байгаа хүчинд тавих хяналтыг ч үлэмж хэмжээгээр сайжруулна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, гүйцэтгэлийг хангуулах үүргээ УИХ сайн биелүүлж, хөгжлийн томоохон, бодлогын шийдвэрүүдийн үр дүн ч бодитойгоор гарч эхэлнэ. Өнгөрсөн 30 жилд хөгжлийн шийдлүүд орхигдож, гал унтраасан, цаг үеийн, тулга тойрсон аахар шаахар ажлуудаар асуудлыг шийдэж явсны гайгаар өнөөдөр манай улсын эдийн засаг 1992 оныхоос 17 дахин өссөн хэдий ч энэ нь нийгмийн хөгжилд нөлөөгүй, мань мэтэд хүртээлгүй, өгөөжгүй, ядуурлыг бууруулаагүй тийм л өсөлт байсан. Улс орны эдийн засгийг өрөөсгөл бүтэцтэй, зөвхөн уул уурхайгаас хэт хамааралтай болгосон. Энэ мэт орхигдсон, алдагдсан хөгжлийн, ирээдүйг харсан бодлогуудаа олон намын оролцоо бүхий парламент бүрдүүлж байж сая хөдөлгөж эхэлнэ гэж найдаж байгаа юм.

Төрийн эрх мэдлийн хуваарилалтын онолыг үндэслэгч гэгддэг Шарль Монтескью “Парламент, Засгийн газар хоёрыг нийлүүлбэл эрх чөлөөний тухай ярилтгүй” гэж хэлсэн байдаг. Ардчиллыг бол бүр ч ярилтгүй юм. Нэгэнт ардчилал, эрх чөлөө үгүй бол хөгжил дэвшлийн тухай яриа утгагүй зүйл болж хувирах нь мэдээж юм. Хууль тогтоох байгууллага Засгийн газраа бүрнээ хянаж, гүйцэтгэл, хуулийн хэрэгжилтийг нягталж байх нь төрийн эрх мэдлийн хуваарилалтын суурь зарчим л даа. Тиймээс энэ хяналт-тэнцвэрийг бүрдүүлэх нь аливаа Үндсэн хуульт, ардчилсан тогтолцооны хамгийн язгуур асуудал байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн энэ зарчмыг харьцангуй алдагдуулж, “давхар дээл”-ийн талаар ухралт хийж ирсэн нь бидний “хамаг бүдүүн” алдаа байж ч мэднэ. Энэ хяналтгүй, тэнцвэргүй байдлыг хараахан засаж залруулж чадахгүй тохиолдолд УИХ дахь пропорциональ болон мажоритар тогтолцооны харьцааг тэнцвэртэй байлгах явдал чухал юм.

Д.Энхболдбаатар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 44 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 57 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 8 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 31 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top