x

Улсын дээд шүүх улс төрийн шийдвэрээ гаргах цаг боллоо

АН-ынхан өнгөрөгч долоо хоногт 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи хоёр жилд цуглаагүй өндөр ирцээр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын даргаа сонгож, Их хурлаараа батламжилсан.

ҮБХ-ны 293 гишүүний ирцийг жагсаалтын давхардлаа харж байгаад АН хагараагүй байсан 2020 оны 389-ийн 50+, хагарсан байсан 2022 оны 492 гишүүнийхээ 50+ хувиар бүрдүүлжээ. МҮХАҮТ-д цугласан ҮБХ-ны хуралд С.Эрдэнийн ч, Х.Баттулгын ч, Ц.Элбэгдоржийн ч “тэмдэгтэй” танил нөхөд цугласан, хууччуул нь ирсэн. Ингэж эвлэж нэгдэхэд намын залуучууд нь нэлээд зүтгэл гаргаж, тал талд уулзалтууд зохион байгуулж, ойлголцуулж чадсаныг хуралд оролцсон хүмүүс онцолж байсан.

Ардчилал бүдгэрч АН бүдэрч яваа цаг үед лидерүүдийнхээ өс хонзон, маргааныг өөрсдөд нь үлдээгээд намын гишүүд нь санаачилгыг гартаа авах нь зүйтэйг дийлэнх нь дэмжиж иржээ. Хоёр талаас дуудсан хуралд ялгалгүй оролцож явахдаа С.Эрдэнээс хойш М.Тулгат, Ц.Туваан, О.Цогтгэрэл зэрэг даргыг төрүүлсэн ҮБХ-ны гишүүд нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг “Та нар л хоёр талд гарч, тодорхойгүй байдал үүсгэж хүмүүсийн тархи толгойг эргүүлсэн шүү” гэж зэмлэж харагдсан. Харин “Маргагч талуудаас бүрдсэн 39 хүнтэй “Эв нэгдэл” уриатай ажлын хэсгийг байгуулахад, хурал болоход талуудыг нэгдэлд уриалахад бид манлайлж амбицаа хойш тавьсан шүү” гэдгээ өөдөөс нь сөргүүлж байна лээ.

Ерөнхийдөө парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд нь ч, орон нутгаас сонгогдсон ҮБХ-ны гишүүд нь ч намынхаа үйл ажиллагааг сэргээж, 200 мянгаад гишүүдийнхээ итгэлийг олж, улс төрийн үйл ажиллагааг идэвхжүүүлэх ёстойг тойрч ярилцсан, олонхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн уур амьсгал дунд хурал өрнөсөн. С.Баярцогт, З.Нарантуяатай өрсөлдөн АН-ын даргаар сонгогдсон Лу.Гантөмөрийн нэрийг бүртгүүлэхээр өнөөдөр л Дээд шүүхэд хандаж байна.

Энэ хурлыг харин С.Эрдэнэ л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу даа. Өмнөхийн адилаар цахимаар хийдэг “тролл” ҮБХ-оо хуралдуулж, өчигдөр АН-ын даргын сунгааг шинээр зарлав. “Надад тамга байгаа учраас би мэднэ. Бусад нь хамаагүй” гэж өнгөрсөн хугацаанд өрнөсөн эв нэгдлийн хурал, тэнд оролцсон гишүүдээ нулимав. АН-ыг өмчилдөг энэ авираас нь болж хоёр дараалсан сонгуульд нам нь ялагдсан, гишүүд нь холдсон. Өөртэй нь хамгийн ойр С.Одонтуяа, Д.Үүрийнтуяа, генсек нь гэгдэж явсан Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү, М.Тулгат бүгд л түүнээс холдож “Эв нэгдэл”-ийн хурлыг дэмжсэн. Э.Бат-Үүл, Да.Ганболд, Р.Амаржаргал, М.Энхсайхан, Ш.Батбаяр зайгаа барьсан.

Х.Баттулга ч өөрийн генсек И.Мөнхжаргалаа С.Эрдэнийн талтай нааж байгаад татчихлаа. С.Эрдэнэ МҮАН-тай нэгдэж байгаа бол Х.Баттулгад “Тусгаар тогтнол, эв нэгдэл” гэдэг нам бий. Гэхдээ саяын хурлаар Лу.Гантөмөр АН-ын даргаар, Ж.Батсуурь ҮБХ-ны даргаар сонгогдсон тул Х.Баттулга элдэв хөдөлгөөн хийлгүй ажиглаж байгаа бололтой. Тэрээр С.Баярцогтыг ялуулахгүйн тулд гадаадаас ирж Үндсэн хуулийн цэцэд ч, АТГ-т ч хандаж үзэв. Нэг талаар Лу.Гантөмөрт гавьяагаа байгуулчихсан, нөгөө талаар санасандаа хүрчихсэн байж болохыг үгүйсгэхгүй. Тэгээд ч Х.Баттулгад ирж бүрдүүлэх ҮБХ байхгүй. Тэгэхээр С.Эрдэнээс бусад нь АН-ын эв нэгдлийн хурал, түүний үр дүнг эсэргүүцэхгүй байгаа нөхцөлд Улсын Дээд шүүх шуудхан хэлэхэд улс төрийн шийдвэрээ гаргах шаардлагатай болжээ.

Энэ нь улстөрж гэж байгаа хэрэг биш. Өнөөдөр Монголын улс төрийн тэнцвэрийг хангах талаасаа, олон талт үзэл бодлыг бэхжүүлэх талаасаа, нийгмийн хүлээлт талаасаа Дээд шүүхийн бүртгэл чухал нөлөө үзүүлнэ. С.Эрдэнэ, эсвэл хэн нэгэн хүсэхгүй байгаа учраас “Танай нам дотроо учраа олоод ир” гээд дахиад буцаах нь нэг бол Ардчилсан намыг гудамжны тэмцэл рүү түлхэнэ, эсвэл шүүх захиа даалгавраар ажиллалаа гэдэг дүгнэлт рүү аваачина. АН сонгуулийн өмнөх жилд эвээ дөнгөж олж эхлэхэд л эрх баригчид нийгмийн сүлжээнд “Ерөнхий сайдыг шүгэлддэг данх болгоно гэж заналхийлсэн байна”, “Ерөнхий шүүгч Ерөнхий сайд руу п... наахуудаа хүрч дайрсан байна” гэдэг яриа гаргаад араас нь шүүхийн авлигыг ярина, хэлнэ гээд байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн л оролдлого шүү дээ. АН-ын талцал МАН-ын хүсэл болохоос олон нийтийн хүлээлт биш.

АН дөнгөж даргаа сонголоо. Дээд шүүх шинэ даргыг нь бүртгэлээ гэхэд дахиад Их хурлаа хийж таарах байх. Тэндээс Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороогоо шинэчлэх шаардлага гарна. Тодорхой зарчим дүрмийн өөрчлөлтийг хийж, өнгөрсөнд үүссэн маргааныг үүсгэсэн тодорхойгүй заалтуудаа засаж таарна. Тойрог болгоноос тавыг сонгодог Үндэсний бодлогын хорооны гишүүдээ ротациар сэлгэж таарна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний эв нэгдэл, цэгцрэлийн ажил 2024 оны сонгуулийн өмнө дөнгөж эхэлж байгаа мэт. Нам дотор нь өрнөх сонгууль, сунгаа нэг талаас хүний нөөцөө шинэчлэхийн, нөгөө талаас гомдогч талуудын оролцоог намдаа авчирч нэгдлийг бэхжүүлэхийн эхлэл болно. Үүнд хугацаа орно. Хөл толгойгоо олж байж бодлоготойгоо зууралдаж, нэр дэвшилтээ ярина. Тэгээгүй цагт найман жил төрийн эрх барьж, зангаар засагласан МАН өөрөө өөртэйгөө л өрсөлдөнө. Дээд шүүх хугацааг нь хойшлуулах тусам, эс үйлдэл гаргах тусам АН улам л амь тавина.

Алдаж, онож яваа Ардчилсан нам шиг улс төрийн хүчин дахин бий болж, биежихийн тулд дахиад 30 жил хэрэгтэй. “Ардчилсан нам засаглаж чаддаггүй, Ардын нам жагсаж чаддаггүй”. “Ардын нам бол институц юм, Ардчилсан нам бол хөдөлгөөн юм” гэдэг яриа дуусаагүй байна. Гэтэл улс төр, нийгмийн тэнцвэрт сөрөг хүчний орон зай олон үйл явдал дээр дутагдаж байна.

Г.Улсболд /Time.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    Шүүхийг дарамталж болохгүй байх аа
    2023 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 43 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 56 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 7 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 30 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top