x

“Өвлийг шүд зуугаад давлаа гэхэд дараа нь хаврыг яаж туулна даа” гэх малчид олон байна

"АЛТАЙ, БУЛГАН, ҮЕНЧ СУМДАД 40-60 САНТИМЕТРИЙН ЗУЗААН ЦАСТАЙ, ЗУД БОЛЖ БАЙНА"

Хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр өнөөдөр тохиож байна. Маргаашнаас нар эргэж, цаг наашлах боловч малчдын хувьд одоо л өвлийн ид ажил эхэлж байгаа билээ. Өнгөрсөн зун гантай байсан аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй хэмээн албаныхан мэдээлж, анхааруулж байсан. Тухайлбал, ган гачгийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн байдаг. Үүнд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр гэж гарсан. Тэгвэл дээрх аймгуудад яг одооноос эхлээд өвөлжилт хүндэрч эхэллээ. Тэр дундаа баруун аймгуудын нутгаар өвөлжилт сайнгүй байгаа юм. Тиймээс өвөлжилт хүндэрч буй Ховд аймгийн иргэд, малчидтай холбогдож, нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.

Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд олон хоног дараалан цас орсны улмаас өвөлжилт хүндэрч эхэлжээ. Угтаа өнгөрсөн намар бусад сумдаасаа илүү өвсний гарц сайтай, ган багатай байсан. Зэргэлдээ сумдын малчид дээрх сумдын нутгаар оторлож, зарим нь хадлан, тэжээлээ бэлтгэж байж. Гэтэл өвлийн эхэн сар гараад өдийг хүртэл өдөр болгон цас орж, хүйтэрсэн учир ийнхүү өвөлжилт хүндэрч, зуд болж байгаа аж. Цасны зузаан одоогийн байдлаар дунджаар 40 гаруй сантиметрийн зузаантай байгаа бол зарим хэсгээрээ 60 орчим сантиметр болсон байна. Цасны зузаан цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь гамшгийн хэмжээнд хүрч болзошгүйг албаныхан анхааруулжээ.

Ховд аймгийн Алтай сумын малчин Ө.Баяртогтох: -Манай суманд өвөлжилт хүндхэн л байна. Цас их орлоо, хүйтэн байна. Цас их дарсан учраас мал бэлчээрт гараад зулгаах өвсгүй боллоо. Тиймээс малчид бид муу, багахан шиг малаа ялган тэжээж байна. Манай нутагт ирсэн бусад сумдын отрын малчид буцаад нутаг руугаа явсан. Цаашид цас хаяж, цасны зузаан нэмэгдсээр байвал бид яах юм, бүү мэд. Энэ өвөл ч ёстой хэцүүхэн л болох шинжтэй байна шүү. Алтай, Булган, Үенч сумдаар цас ихтэй, зуд болж эхэлсэн. Харин Чандмань, Дарви, Зэрэг сумдын нутгаар цас багатай ч өвсний гарц муу учир багахан цас орсон ч зуд болчихоод байгааг малчид ярьж байна.

Ховд аймгийн Чандмань сумын малчин Т.Ганхуяг: -Энэ жил өвөлжилт хэцүүхэн байна.

Манай нутгаар цас багатай л байна, бусад сумтай харьцуулахад. Гэхдээ орсон жаахан цас нь гарсан өвсөө дарчихсан. Тиймээс бог малын бэлчээргүй л болчихоод байна. Манай мал бэлчээрт гарсан ч холгүйхэн яваад хэвтчихдэг болсон. Учир нь идэх өвс нь багахан орсон цасан дор дарагдчихаад байгаа юм. Бага зэрэг шуурчихвал ч уг нь бог зулгаах өвс гараад ирнэ. Гэхдээ л өвс тун тааруу, бараг байхгүй гэж хэлж болохоор л байна. Энэ долоо хоногийн эхээр энд айхавтар хүйтэн байлаа. Утасны цаг агаар хэмжигч хасах 35 хэмийг тогтмол заалаа шүү дээ. Тэгэхээр шөнөдөө бол бүр айхавтар хүйтэн хонож байгаа гэсэн үг. Тиймээс тамиргүй, тарга муутай мал ганц нэг үрэгдээд эхэлж л байна. Он гараад нэлээн хүйтэрч, цаг агаар эвгүйтэх юм гэсэн. Ирэх нэгдүгээр сарыг давчихвал ч цаг гайгүй уярах байх гэж санаж байна. Гэвч хаврын хавсаргыг яаж давна даа л гэж зовж сууна. Манай энд бол мал идэх өвс үнэндээ алга байна.

Чандмань, Дарви, Зэрэг, Манхан сумын нутгаар цас багатай ч өвсгүй байгаагаас болоод хар зуд тохиож байна гэж тус сумдын малчид ярьж байна. Эдгээр сумдад нэг боодол өвс 12-16, заримдаа 20 мянган төгрөг хүрчээ. Түүнээс гадна гантай байснаас болоод дээрх сумдын мал гүйцэд тарга авч чадаагүй байна. Үүнээс болоод малчид малаа олноор нь гаргахгүй, ганц нэг өөрсдийнхөө идэшний хэрэгцээнд зориулж л гаргаж байгаа гэв. Энэ талаар Ховд аймгийн Дарви сумын малчин Б.Хайдав “Малын үнэ энэ жил ёстой муу байна. Өмнө ингэж мал үнэгүйдсэн тохиолдол гарсан бил үү, мэдэхгүй. Малчид малаа нядлаад заръя гэсэн ч мах нь туранхай учир жин дарахгүй байна. Үүнээс болоод бөөнөөр нь нядалж, эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой малчид ховор байгаа юм” гэлээ.

МАЛЫНХАА ТООНД БУС ЧАНАРТ НЬ АНХААРСАН МАЛЧИД ЗУД, ХЯМРАЛЫГ ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ ТУУЛЖ БАЙНА ГЭВ

Баруун аймгуудад өвөлжилт хүндрэх учраас малчдыг малаа зуданд үхүүлж байхаар нядлаад эдийн засгийн эргэлтэд оруул гэж албаныхан анхааруулж байсан. Гэвч малын тарга муу учраас махыг нь эдийн засгийн эргэлтэд оруулсан ч олигтой орлого олохгүй гэж малчид үзэж буй аж. Нөгөөтэйгүүр сум орон нутгийн зүгээс малчдын нөхцөл байдлыг ойлгож, малын махыг үнэд оруулах, худалдан борлуулах боломжийг гаргаж өгөх ёстой. Малчдад махыг нь зарах зах зээлийг нь зуучилж өгөх үүрэгтэй аж. Гэвч энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүй, малчдын төлөө ажиллахгүй байгааг сум орон нутгийн малчид, иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ талаар Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.Дамба: -Өвөлжилт хүндхэн болохыг хэн бүхэн л мэдэж байсан. Тиймээс энэ өвлийг хэрхэн эрсдэлгүй давах вэ гэдгээ дор бүрнээ хайсан. Малчид малаа зарчихна гэж бодсон. Гэвч малын үнэ хямдхан дээр нь мал туранхай байгаа нь асуудал болж байна. Түүнээс гадна малыг нь борлуулах, зах зээл, эрэлтийг нь бий болгож өгөх ёстой албаныхан ажлаа хийхгүй, асуудалд хөшүүн хандаж байгаа нь өөр нэг онцлох асуудал болоод байгаа юм. Отрын асуудлыг ч сум орон нутаг, аймгийн хэмжээнд зохицуулчихаж болохоор. Гэтэл энэ чигийн асуудлыг шийдвэрлэх төрийн бодлого дутаж байна. Тэд сэтгэл гаргаж ард түмнийхээ төлөө ажиллахгүй байгаа нь малчдад болоод орон нутгийн иргэдэд энэ өвлийг давахад давхар нөлөө үзүүлж байна гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилүүдэд малын үнэ ханш боломжийн сайн байсан. Зарим үед малын үнэ тэнгэрт тултлаа өссөн. Малчид малаа байнга л үнэтэй байна гэж буруу боддог. Малын үнэ заримдаа өснө, заримдаа буурна. Тогтмол сайн байна гэсэн зүйл байхгүй. Манайхан нэг жил махны үнэ өндөр байхаар л дараа жилээс нь малаа эрчимтэй өсгөж эхэлдэг. Энэ бол малчдын алдаа. Жил бүр тогтмол малаа сэлгээж, тоог нь хэтрүүлэлгүй эдийн засгийн эргэлтэд оруулж байх учиртай. Олон мал маллалаа гээд амьдрал сайжрахгүй. Цөөн мал маллалаа гээд амьдрал муудчихгүй шүү дээ. Малын ашиг шим тоондоо бус малчдын өөрсдийнх нь ухаанд байдаг. Тиймээс аль болох эрчимжсэн мал аж ахуйг өөрсдөдөө нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо зуд болж байна. Малаа эртхэн зарж, тоо толгойд нь анхаарсан, малынхаа тоонд бус чанарт анхаарсан хэрсүү малчид одоо зовох юмгүй сайхан амьдарч байна. Харин илүүг харж, бусдаас илүү олон малтай болох гэсэн хүмүүс одоо малынхаа боол болоод зовж байна. Тиймээс цаашид манай малчид малынхаа тоонд бус чанарт нь түлхүү анхаарч, аливаа байгаль цаг уурын эрсдэл, эдийн засгийн ашиг тус, тооцооллоо бодож малаа өсгөх, хариулах асуудлаа бодох ёстой юм болов уу гэж ойлгож байгаа.

ОРОН НУТАГТ ДИЗЕЛЬ ТҮЛШ 4450-4500 ТӨГРӨГ БАЙГАА Ч НӨӨЦ ТАСАЛДАЛТАЙ БАЙНА ГЭВ

Хөдөө, орон нутгийн иргэдэд бензин, шатахуун амьжиргаанд нь чухал нөлөөтэй байдаг. Тэр утгаараа нийслэлд ховордоод байгаа шатахууны нөөц, эрэлт, нийлүүлэлт орон нутагт ямар байгааг тодрууллаа. Ховд аймгийн Чандмань суманд бензин АИ-92 2400 төгрөг, харин дизель түлш 4450-4500 төгрөгийн ханштай байна гэв. Өнгөрсөн сараас эхлээд дизель түлш ховордож, заримдаа 2-4 хоног ирээгүй тасарсан тохиолдол ч гарсан аж. Харин сүүлийн үед нөөц тогтворжиж байгаа боловч үнэ нь өмнөхөөсөө нэмэгдсэн талаар нутгийн иргэд хэллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 49 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 20 цаг 2 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 13 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 36 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top