x

Х.Нямбаатар: Өнөөдрөөс эхэлж нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон нөхдийг байцааж эхэлсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

Тэрээр "Жагсагчдын тавьж байгаа шаардлага зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, олон нийтэд мэдээлэл асуудал байна. Хууль дээдлэх зарчмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж нүүрсний хулгайн хэрэгт ямар хүн холбогдсоныг шүүхэд шилжүүлж байж мэдээлэх хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна. Өнөөдрөөс эхэлж нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон нөхдийг байцааж эхэлсэн. 

Нүүрсний хулгай бол цэвэр дотоодын асуудал гэдгийг хөрөнгө оруулагчдад хандаж мэдээллийг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал дээр шинжээчдийн баг томилсон. Ингэхдээ нийт хэчнээн куб уулын ажил хийж, түүнээс хэд нь газрын гадарга дээр үлдсэн, хэчнээн сая тонн нүүрс болсон зэргийг тодорхойлох ажил хийгдээд явж байна. Улаанбаатар хотод АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг бичиг баримтад үзлэг шалгалт хийх, гэрээтэй холбоотой тайлбар мэдүүлэг авах ажлыг шалгаж байна" гэлээ. 

Мөн түүнчлэн "Би энэ улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд яаж ч шүүмжлүүлж, харлуулж байсан зарчмаасаа хазайхгүй. Бид эрх зүйт төрийг төлөвшүүлж байгаа улс. Би өнөөдөр хэн нэг хүнээс хувийн өшөө хонзон авах, улс төрийн зорилгоор албан тушаалтнуудыг нэрлэж, энэ нөхөд бол нүүрсний том хулгайчид юм, энэ нөхөд бол нүүрсний дунд, жижиг гарын хулгайчид юм гэдгийг зарлах эрх надад байхгүй. Энэ асуудлыг шалгаж хуульд ил болгож болох боломжтой мэдээллийг олон нийтэд мэдээлэл, шүүхээр шийдэгдэж байж шийдэх ёстой" гэсэн юм. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Авлига, албан тушаалтны гэмт хэрэгт холбогдсон хүмүүс прокурортой тохиролцоод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тохиолдол ажиглагдаж байна. Энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнөх оны тавдугаар сард миний бие Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Уг хуульд хэргийг хялбаршуулах тухай ойлголтыг Эрүүгийн хуулиас хасах заалт орсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн тодорхой гэмт хэрэг дээр яллагдагч хэрэг, ял наймаалцах, цаашлаад хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлдэг байдлыг Эрүүгийн хуулийн төслөөс хасахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар ажлын хэсэг томилсон. УИХ дээр нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шийдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай төслийг унагаасан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг дахин өргөн мэдүүлнэ. 

-Нийслэлийн ерөнхий прокуророос шалгаж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-БНХАУ-ын иргэний эзэмшдэг, "Азийн хишиг дэлгэрэх" ХХК, "Даглай шарга 88 транс" ХХК, "Даалингийн хишиг тээвэр" ХХК, "Ивээл сар транс" ХХК, "Хишигсайхан Ундрах" ХХК, Монгол Улсын иргэн н.Балдоржийн "Биш тэрэг транс" ХХК-нд Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад, хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. 

Нүүрс тээвэрлэлт явуулдаг "Итакар" ХХК, "Их хүрэн хар" ХХК, "Монборт" ХХК, "Тавантолгой Шинэ" ХХК, "Мөнхзориг транс" ХХК, "Эм би Эм," ХХК "Галбын түмэн хүлэг" компанид АТҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг нь шилжүүлсэн. 30 гаруй хүнд холбогдох хэрэгт АТҮТ-ийн албан тушаалтнууд улс хоорондын С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан гэдэг нь тогтоогдож, шүүхэд хэрэг нь шилжиж байна. Энэ бол нүүрс тээврийн хэргийн нэгээхэн хэсэг нь. С зөвшөөрлийг АТҮТ олгодог байдлыг бүр мөсөн өөрчлөх хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын даргаас асуух хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно 15 цаг 39 мин Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ 16 цаг 6 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгоно 16 цаг 13 мин Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна 16 цаг 20 мин Баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оман улстай хамтран ажиллана 16 цаг 25 мин Д.Гандулам: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага хэдийнэ үүссэн 16 цаг 34 мин Трампын татвараас болж Франц дарсны экспортлогчид €1 тэрбумаар хохирно 16 цаг 53 мин Novo Nordisk Европын хамгийн үнэтэй топ-10 компанийн жагсаалтаас хасагдав 16 цаг 54 мин Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зээлд хэрхэн нөлөөлөв? 17 цаг 3 мин Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ 17 цаг 10 мин Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал 17 цаг 26 мин Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлдэх биш, бодлого болж гарах учиртай 17 цаг 35 мин Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна 17 цаг 42 мин Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв 17 цаг 45 мин АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав 17 цаг 51 мин Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал 17 цаг 55 мин Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 18 цаг 3 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт Монгол, Австралийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 18 цаг 7 мин Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ 18 цаг 14 мин Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 19 цаг 12 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ... Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ Хятад, Оросын цэргийнхэн Япон тэнгист сургуулилалт хийж байн... Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ ЗАЛБИРАЛ Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зэ... Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал Цаг агаараас шалтгаалсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрги... Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв "Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно Б.Энхжаргал ДАШТ-ий халз буудлагын төрөлд алтан медаль хүртэ... “Тур де Франс” уралдаанд П.Ферран-Прево түрүүллээ Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ “Баянхошуу орон сууцжуулалт” төслийн эхний шатны 462 айлын о... ОПЕК+ олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ ЭТТ: Өнгөрөгч сард 2.6 сая тонн нүүрс арилжаалжээ Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ
Top