x

Х.Нямбаатар: Нүүрсний мэдээллийг олон нийтэд цацсан Т.Доржханд гишүүнийг гэрчээр дуудна

Авлигатай Тэмцэх Газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өгч байна.

Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би сая жагсагчдад хэлсэн. Улс маань өөрийн гэсэн хуультай, төртэй. Хэн нэг хүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр шууд гэмт хэрэг үйлдсэн мэтээр таамаглаж, нэрлэх боломжгүй. Хүний эрхийг дордуулсан ийм үйлдэл хийхгүй. 100 хүнийг оруулъя гэсэн боловч оруулсангүй. Хэдүүлээ энэ ажлаа эрчимжүүлье. Засгийн газрын зүгээс дараах байдлаар дэмжлэг үзүүлж ажиллана.

Засгийн газрын агентлагуудын мэдээ мэдээллийг хурдан гаргаж шаардлагатай хүмүүсийг ажиллуулж өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг маань хүрээгээ өргөтгөж ажиллая. Аймаг орон нутгаас эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг нэмж, ажлын хэсэг болгон ажиллуулъя гэсэн саналыг хэлэх гэж АТГ, ЦЕГ, шүүх, прокурорын байгууллагынхан та бүхнийг цуглуулсан юм.

Маргаашнаас эхлээд бүгдээрээ ажлаа эрчимжүүлье. Бид мөрдөн шалгах ажиллагааны дотор оролцохгүй ба энэ нь хуулиар хориотой. Нэгт, нүүрсний гэрээ давуу байдал үүсгэсэн үү, улсад хохиролтой байдлаар нүүрсний гэрээ хийсэн үү? Хоёрт, их хэмжээний худалдан авалт хийхдээ худалдан авах журмыг ноцтой зөрчсөн асуудал бий юу? Гуравт, тээвэрлэлт хууль ёсны дагуу явагдаж байгааг шалгах хэрэгтэй байна.

Мөн нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий улс төрчид нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрийг цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахааргүй бол олон нийтэд ил болгох асуудлыг шийдэж өгөөч. Энэ мэдээллийг олон нийтэд цацсан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг гэрчээр дуудаж, яаж гаргаж ирсэн талаарх мэдээлэл авч нэгтгэмээр байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно 15 цаг 36 мин Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ 16 цаг 3 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгоно 16 цаг 10 мин Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна 16 цаг 18 мин Баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оман улстай хамтран ажиллана 16 цаг 23 мин Д.Гандулам: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага хэдийнэ үүссэн 16 цаг 31 мин Трампын татвараас болж Франц дарсны экспортлогчид €1 тэрбумаар хохирно 16 цаг 50 мин Novo Nordisk Европын хамгийн үнэтэй топ-10 компанийн жагсаалтаас хасагдав 16 цаг 52 мин Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зээлд хэрхэн нөлөөлөв? 17 цаг 0 мин Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ 17 цаг 8 мин Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал 17 цаг 24 мин Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлдэх биш, бодлого болж гарах учиртай 17 цаг 33 мин Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна 17 цаг 39 мин Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв 17 цаг 43 мин АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав 17 цаг 49 мин Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал 17 цаг 53 мин Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 18 цаг 1 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт Монгол, Австралийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 18 цаг 5 мин Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ 18 цаг 12 мин Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 19 цаг 9 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ... Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ Хятад, Оросын цэргийнхэн Япон тэнгист сургуулилалт хийж байн... Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ ЗАЛБИРАЛ Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зэ... Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал Цаг агаараас шалтгаалсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрги... Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв "Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно Б.Энхжаргал ДАШТ-ий халз буудлагын төрөлд алтан медаль хүртэ... “Тур де Франс” уралдаанд П.Ферран-Прево түрүүллээ Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ “Баянхошуу орон сууцжуулалт” төслийн эхний шатны 462 айлын о... ОПЕК+ олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ ЭТТ: Өнгөрөгч сард 2.6 сая тонн нүүрс арилжаалжээ Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ
Top