x

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын талаар хэлэлцэж байна

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Уулзалт, хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж, хөгжлийн түншлэгчдийн зүгээс баримталж буй бодлого, байр суурь, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтовортой ашиглах, генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, байгаль орчныг нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, тэдгээрийн менежментийг сайжруулах талаар хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл болон түүнтэй тэмцэх, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгжүүдийн ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, хойч үеийнхээ төлөө хамтдаа мод тарьж, ургуулан, арчлан хамгаалж байгаад талархал илэрхийлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын тогтвортой санхүүжилт, урт хугацааны хамтын ажиллагааны бодит хэрэгжилтийг хангах хүрээнд байгалийн нөөцийн дансны аргачлалыг хөгжүүлэх, экосистемийн үйлчилгээний төлбөрийн зарчмыг нутагшуулах зэргээр техник чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ нэн өндөр байна” гэв.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахдаа эдийн засгийн өсөлт, хөгжлийн явцтай нийцүүлэн харилцан уялдаатай нэгдмэл арга хэмжээ авах нь чухал гэдгийг хэлэв.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улстай байгуулсан хамтын ажиллагааны стратегид байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын тэсвэртэй байдлыг сайжруулахад эдийн засгийн дэмжлэгээр хамтран ажиллаж ногоон хөгжлийг цогцлоохыг зорьж байгаагаа тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 3 цаг 11 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 3 цаг 52 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 3 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 4 цаг 5 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 9 цаг 45 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 11 цаг 41 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top