x

Г.Занданшатар: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ

Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын өдөр” гэж заасан. Энэ өдрийг угтан УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ахмад настны нийгмийн хамгааллын талаар УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурал 2017 онд “Ахмад настны тухай хууль”-ийг шинэчлэн баталж, ахмад настнуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан ч Ковид цар тахлын улмаас хэрэгжүүлж чадаагүй ажлуудаа үр дүнд хүргэх нь чухал хэмээн УИХ-ын дарга онцлов. Тэрээр, ахмад настнуудынхаа ажил амьдралынх нь арвин их туршлага, мэдлэгийг залуу үедээ хуваалцах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого баримталж, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох хуулийн төслийг төсвийн хуультай хамтатган энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг хуран цугласан ахмадууд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар эдийн засгаа сэргээх, тогтвортой өсөлтийг бий болгохтой холбоотой бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.

Манай улс 1992 оноос хойш “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш насны 352,030 ахмад настан, 100 ба түүнээс дээш насны 155 ахмад настан энх тунх амьдарч байна.

Дундаж наслалт 1992 онд 62,7 байсан бол 2021 онд 71,1 болсон гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 37 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 51 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 2 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 25 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top