x

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужинг сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасныг дурдлаа.

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа.  Нэр дэвшигч Пүрэв-Очирын Анужин 1977 онд төрсөн, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, олон улсын эрх зүйч мэргэжилтэйг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Ц.Мөнх-Оргил, Ц.Туваан нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен цар тахлын нөлөөгөөр эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэхийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг саатуулж буй асуудал нь эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, эмийн үнэ нэмэгдсэн асуудал гэдгийг хэлж, алдааг засах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хороог даргалах амаргүй ажил гэдгийг дурдаад, энэ өндөр босгонд хүрч ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Байнгын хороогоор хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар дурдаж, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахын тулд хуулийн төслүүдийг шуурхай батлуулах талаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонхийн саналаар дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 11 цаг 35 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 12 цаг 16 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 12 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 12 цаг 29 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 18 цаг 9 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 20 цаг 5 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Калифорнийн түймэр “галзуурч” байна АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг...
Top