Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг барилаа. Одоо гоншгиноод байх зүйл байхгүй. Сүүлийн үед гадаад нөхцөл байдал, олон улсын хямралаас шалтгаалсан зүйлс байна гэж мэдэгддэг боллоо. Олон улсад хямарсан зүйл байхгүй. Геополитикийн асуудал байгаа. Хэдий ийм нөхцөлд ч гэлээ манай улс л эдийн засгаа хэвийн болгож чадахгүй байна. Түүхий эд, алт, зэс, нүүрсний үнэ дэлхийд өндөр байхад боомтуудын нөхцөл байдлаас шалтгаалан экспортоо хийж чадахгүй. Үүнд МАН бүрэн хариуцлага хүлээх ёстой" гэв.