x

Үнэ өсгөсөн буруутанг холоос бүү хай!

Хүн төрөлхтөн эрт үеэс үйлдсэн элдэв муу муухай бүхнээ бусдад тохож өөрсдөө цэвэр ариун үлдэхийг эрмэлзэж иржээ. Анх ийм үйлдэлдээ шашин, шүтлэг ашиглаж байсан нь түүх болон үлджээ. Оросод “Козёл отпущения” гэх хэллэг өргөнөөр  ашиглана. Шууд орчуулбал, тийм ч ойлгомжтой биш, “ямаа чөлөөлөх”, “ямаа гайтуулах” гэх маягийн юм бууна. Харин утгыг нь ухваас шашны нэгэн хачирхалтай зан үйл тодордог.  Иудизмын шашинд ямаа онцгой бэлгэдлийн амьтны тоонд багтдаг аж. Хэрэв хүмүүсийн үйлдсэн элдэв нүгэл, лай ланчгийг ямаанд тохож эзгүй элсэн цөлд орхих, эсхүл өндөр хадан хясаан дээрээс нисгэж орхивол хүн үйлдсэн муу муухай бүхнээсээ ангижирна хэмээн итгэж ийм ёслол үйлдэж байжээ. Өөрөөр хэлбэл, хүн хийсэн муу үйлээ гэм зэмгүй бусдад нялзааж, үүнийгээ шашны зан үйлээр дамжуулан хийж эхэлсэн цагаас нийтэд “Козёл отпущения” гэх хэлц үг дэлгэрчээ.

Эрт үеийн шашны зан үйл өнөөдөр ч манай нийгэмд уламжлагдаж ирсэн гэвэл та итгэх үү. “Ямаа гайтуулдаг” нь ч мэдээж үгүй болсон. Гэвч буруугаа хэн нэгэнд тохдог үндсэн утга санаа хэвээрээ үргэлжилж байна. Ийм үйлдлийг ихэвчлэн улс төрчид хийдэг. Өрсөлдөгчөө зайлуулах эсвэл өөрсдийн хийсэн буруу зөрүү үйлдлээс иргэд, сонгогчийн анхаарлыг холдуулах зорилгоор ийм башир аргыг тэд санхүүжүүлдэг. Үүнийг бодит нэгэн жишээн дээр тайлбарлая.

Ойрын өдрүүдэд ам.долларын ханш өсөж олдоц нь эрс багассан талаар нийгмийн сүлжээнд шуугьж байна. Ийм дуулиан эцэстээ “хэргийн эзэн хэнгэргийн дохиур”-ыг тодруулж шийтгэснээр дуусдаг ч “дэвэрсэн асуудал” шийдэгдэж, ханш буухгүй нь тодорхой юм. “Ямаа гайтуулах” нь бухимдсан нийгмийг тайвшруулах, өөрсдийн гаргасан алдаа завхралаа бусдад тохох боломж гэж хэсэг улс төрчид харж байх шиг байна. Төв банк( Монголбанк)-ны тухай хуулинд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан байдаг. УИХ-ын зарим гишүүд үнийн өсөлт, гадаад валютын ханшийн суларч байгааг Монголбанк хариуцах ёстой хэмээн чанга дуугарч эхэлжээ. Мэдээж Монголбанкны алдаа дутагдал бий. Он гарсаар 1.5 тэрбум ам.доллар интервенцэд зарцуулаад ч ханшаа алдаж байгаа. Гадаад валютын албан ханш огцом буурч байгаа. Мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барихдаа үрэлгэн төсвийн талаар тооцоолол хийгдээгүй гээд тоочвол их юм бий. Гэвч бодит байдал дээр Засгийн газрын хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлого нь үнэ, ханшийн өсөлттэй шууд хамааралтай.

Монгол Улсад хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2022 оны 2-р сард улсын хэмжээнд жилийн 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувь болж зорилтот түвшнээс чамгүй хол давжээ. Үнийн өсөлтөд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох тээвэр логистикийн түгжрэл, түүнийг дагасан тээврийн өндөр зардал, Украйн ОХУ хооронд өрнөсөн дайн, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт зэрэг гадаад шалтгаан бий.  Манай улсын дотоодын зах зээл дээр борлуулагддаг дийлэнх бараа, бүтээгдэхүүнийг импортоор авдаг учраас үнэ өсөх нь гарцаагүй. Гэхдээ бүх зүйл зөвхөн гаднаас шалтгаалсан юм биш.

Тэгвэл биднээс шалтгаалах ямар алдаа дутагдал байна вэ. Аливаа макро эдийн засгийн муу үзүүлэлт нь дунд, урт хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын алдааны урхаг байдаг.  Ер нь сүүлийн жилүүдэд эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээ “бай”-гаа онохгүй байгаа нь ийнхүү тодорч байгаа хэрэг.  

2020 онд Монгол улсын эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүй -5.3 хувь агшиж, өнгөрсөн жил ердөө 1.4 хувийн өсөлттэй гарчээ. Ийнхүү эдийн засаг огцом агшиж эхэлсэн цагаас эхлэн үнийн хөөрөгдөл эхэлсэн байдаг. Үүнд эрх баригч намын хэрэгжүүлсэн алдаатай бодлого хамгийн ихээр нөлөөлсөн гэж үзэхээс өөр аргагүй. Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон  хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан. Донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буюу бараг 3 их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглажээ. Төсвөөс гадуур Эрдэнэт үйлдвэрээс нэг их наяд төгрөг, Оюу Толгой ХК-ний арбитрын шүүхийн барьцааны 1.2 их наяд төгрөг… гэх мэтээр асар их хэмжээний мөнгийг тооцоо судалгаагүй, гарч болох эдийн засгийн сөрөг нөлөөллийг тооцолгүй зах зээлд нийлүүллээ.  

Харамсалтай нь, их наядын хөтөлбөрүүд үндсэн зорилтоо биелүүлээгүйгээр үл барам улсынхаа эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдгээр хөтөлбөрүүдтэй холбоотой  хоёрхон жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 20 их наядаас 26 их наяд хүртэл  6 их наяд төгрөгөөр буюу эрс нэмэгджээ. Гэтэл нөгөө талд нь Монгол улсын ДНБ өсөөгүй. Эсрэгээрээ хоёр жилийн хугацаанд эрс бууралттай байна. Үүний сөрөг үр дагавар нь ийнхүү инфляцаар дамжин илэрч байгаа юм. Жижиг зах зээлд хиймлээр буюу зах зээлийн харилцаанаас гадуур асар их хэмжээний мөнгө цутгах нь эдийн засгаа хорлох маш  буруу бодлого юм.

Сүүлийн жилүүдэд, төсвийн бодлого бүрэн алдагдаж төсвийн зарлага дэндүү данхайжээ. Энэ жил урсгал зардал өмнөх оноос 32.8 хувиар, хөрөнгийн зардал 34.4 хувиар өсөж байгаа. Их наядаар тооцогдох ийм хэмжээний  мөнгө валют хөөрөгдөх нэг шалтгаан мөн. Төсвийн бодлого, зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой юм. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жил 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргасан. Энэ нь  үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах  олон муу үр дагавар дагуулсан.

Ам.долларын ханш сүүлийн хэдэн хоногт огцом өсөж 3000 төгрөгийг давлаа. Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь гэж үзэж болно. Манай зах зээлд валют хомс байгаа нь өнгөрсөн хугацаанд экспортоо хангалттай хийж чадаагүйн балаг гэж үзэхээс өөр аргагүй.

Монголын төр 200 км зам туулж түүхий эдээ нийлүүлж чадахгүй байхад Өмнөд Америкийн Чили, Перу зэрэг улсууд 20 000 км-ээс зэсээ Хятадад нийлүүлж чаджээ. 2021 онд Чилийн эдийн засаг 11%, Перу улсынх 13% өссөн нь тухайн улсын төр ажлаа хийж чадсан байна гэж дүгнэхээс өөр аргагүй.  Өнгөрсөн жил зэсийн үнэ 10 мянган ам.доллар давсан. Коксжих нүүрсний үнэ 600 ам.доллар хүрсэн ч манай төрийн өмчит компаниуд маш бага үнээр борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь хэний буруу юм бол?

Хэрэв Засгийн газар төмөр замаа тавьж, хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, экспортын бүс нутгаа “ковидгүй” байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх байв. 

Валютын ханшид гол нөлөө үзүүлдэг эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ нэг харцгаая. Үүнд: Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 402.7 сая америк долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 350.7 (7.7 дахин) сая ам.доллароор өсжээ. Уг өсөлтөд барааны худалдааны алдагдал 251.5 сая америк доллароор, анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеэс 60.8 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Монгол Улсын гадаад худалдаа 2022 оны эхний 2 сарын байдлаар нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 38.9 (1.7%) сая америк доллароор, экспорт 154.3 (11.6%) сая америк доллароор тус тус буурсан бол импорт 115.4 (12.5%) сая америк доллароор өсжээ.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2021 онд 32.3 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 240 орчим хувьд хүрсэн. Оны эцэст Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын Засгийн газарт ногдох өрийг хасаж тооцвол манай улсын өр нийт эдийн засгаасаа давж, ДНБ-ий 150 орчим хувьтай тэнцэж байгаа нь ба дээрх олон улсын дунджаас хол тасарсан нь харагдаж байна.

Банкны системийн хувьд хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 2 дугаар сарын эцэст 18.1 их наяд төгрөг байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.0 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.1 хувийг эзэлж байгааг Монголбанкны үйл ажиллагаатай холбож буруутгаж болно. Гэвч энд бас нэг но бий. Нийт чанаргүй зээлийн 80 орчим хувь төрийн удирдсан Хөгжлийн банканд ногдож байна. Өөрөөр хэлбэл, төр банк удирдсан үр дүн ийм л харамсалтай байна.

Дээр дурдсан бүхнийг дүгнэж үзвэл үнэ, ханш өссөн асуудалд Монголбанкны үйл ажиллагаанаас гадна Засгийн газрын үйл ажиллагааны нөлөө их байсныг анзаарч болно.  Үнэ өсөж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч буй энэ үед хэн нэгэнд, тухайлбал Монголбанкинд бүх буруугаа тохоод өөрсдөө алдаа мадаггүй нэгэн болон үлдэх учиргүй. Гоё ганган уриа лоозонд мөнгө цацаж, элдэв амлалт авч иргэд сонгогчдын “тархи угаах”-ын оронд хямрал далласан бодлогоо нэн даруй засаж өөрчлөх, үнэ ханш тогтворжуулах бодитой ажил хийх ёстой.

Р. Даваадорж /Эдийн засгийн ухааны доктор/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 47 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 20 цаг 1 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 12 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 35 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top